Dark Light
Спорт | 2026-10-11

ШИНЭ ЗАЛУУ АРСЛАН С.ЖАВХЛАН ТҮРҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын нэрэмжит, Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Хангал сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар анги, Монкен ХХК, Булган дэвжээний бөх, аймгийн шинэ залуу арслан Сайнбаярын Жавхлан түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Скайтел групп, Их Засаг ИС, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан М.Баяржавхлан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Шижир Говь ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Ж.Хатанзоригт нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан Б.Түвшинтөгс, цэргийн арслан Д.Цэрэнням, аймгийн арслан С.Майнбаяр нар үлдэв.
Дараагийн барилдаан аравдугаар сарын 24-ний бямба гарагт 13:00 цагаас Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10