Саудын Арабын Хаант Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт оршин сууж буй болон тус бүс нутаг руу зорчихоор төлөвлөж буй иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгах, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
- Тус бүс нутаг руу зорчих, дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй иргэд тус Элчин сайдын яамтай холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авах,
- Үүсээд буй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг тухайн орны албан ёсны хэвлэл, мэдээллийг хэрэгслээс авах,
- Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд дээрх орны төрийн байгууллагуудаас гаргасан албан ёсны мэдээлэл, зөвлөмжийг дагаж мөрдөх,
- Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнуудад оршин сууж буй иргэд Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах зэрэг болно.
Элчин сайдын яамны 24/7 шуурхай утас болох +965 2522 3235, +965 99097419, kuwait@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.
|
Эх сурвалж
| МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
|
АДМИН







Нийгэм




