Dark Light
Нийгэм | 2024-10-25

Турк улсад 50-100 см зузаан цас орж, 7 хотод шар түвшний сэрэмжлүүлэг зарлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Турк улсын цаг уурын байгууллагаас энэ сарын 22-ны өдрөөс буюу өнгөрсөн мягмар гарагаас эхлэн  Самсун, Орду, Гиресун, Трабзон, Ризе зэрэг долоон хотод шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаж, Гүмүшхане, Артвин хотуудад аадар бороо орохыг анхааруулжээ.

Турк улсын өвлийн улирлын дундаж температур +2C-+6C хэмийн хооронд байдаг байна. Гэтэл -8С хэмд хүрч цочир хүйтрэн уулархаг нутгаар 50-100 см зузаантай цас орсон байна. 

Байгалийн гаралтай гамшигт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэг болон хот хоорондын замуудыг хаасан байна. Цасанд боогдсон оршин суугчдад яаралтай тусламж үзүүлэхээр аврах багийнхан ажилласан талаар мэдээлжээ.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: watchers.news


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10