2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Аливааг эргэцүүлэн бодоход таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээж өгөх болно. Илүү үр дүнтэй байж болох өөрчлөлт амьдралд хэрэгтэй үе юм. Эрүүл мэнддээ анхаарч танд ямар дасгал хөдөлгөөн хамгийн тохиромжтойг олж мэд. Өөрийн амьдралд тулгарах сорилтыг тайван хүлээж аваарай. Ямар нэг спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд олныг хамарсан тэмцээнд оролцохоор шийднэ.
Үхэр: Амьдрал бол амжилтад хүрэх гэсэн гэдэгт тэмцэл гэдгийг бүү март. Өөртөө итгэ. Төлөвлөсөн зүйлээсээ ашиг олох магадлалтай үе. Гэхдээ ихээхэн найдвар тавьж буй санхүүгийн үйл ажиллагаанууд тийм ч их ашигтай байхгүй байх магадлалтай. Өмнөх алдааг засахын тулд одоогоос эрэл хайгуул судалгаа хий.
Ихэр: Өнөөдөр юуг ч урьдчилан тааварлахын аргагүй байх болно. Харилцагч үйлчлүүлэгчдийн гомдол саналаас болж ажил хэрэгт саатал гарна. Өөрийнхөө хэлж ярьж буй зүйлд болгоомжтой хандаж чадвал ямар ч асуудлыг амархан даван туулах болно. Ажлын дарамтад байгаа бол хэт стресст нэрвэгдэхгүй байхад анхаар. Аливаа харилцаанд өөрийгөө эерэг талаас нь харуулахыг хичээ.
Мэлхий: Санхүүтэй холбоотой асуудлаас хол байх юм бол таны ажил хэрэг сайжрах төлөвтэй байна. Холын төлөвлөгөөг ч үр ашигтай байлгахаар одоогоос бэлд. Бодол санаагаа хуваалцах нь таныг хайртай хүмүүстэйгээ ойр дотно болгох болон сонирхолтой мэдээлэл олж авах зэрэг давуу тал олгоно. Мөн бусдын үзэл бодолд нээлттэй хандаарай.
Арслан: Хариуцлагатай алба хашдаг хүмүүс ойрын үед юу чухал болохыг олон хүнд тайлбарлах шаардлага үүснэ. Сэтгэлийн хөдлөл болон уур хилэнгээ барьж чадахгүй үед өөрийн мэдрэмжийг алдана. Таны төсөөлсөн хардлага ямар ч үндэсгүй хоосон гэдгийг олж мэднэ. Гомдлоо дотроо хадгалахаас илүү мартах хэрэгтэй. Тэвчээргүй байдлыг дотоод сэтгэлийн тайван байдал бууруулж чадна. Аливааг эргэцүүлэн бодоход таны найз нөхөд чухал үүрэгтэй. Зовлон жаргалаа тэдэнд хуваалцвал сэтгэл санаа сайхан болно.
Охин: Өвөрмөц төсөл дээр ажиллах хүмүүс зөв алхам хийх боломжтой болно. Хувийн онцлогт тохирсон арга барилаар ажиллах нь танд төгс тохирох болно. Хөрөнгө оруулалтын төсөлд ажиллах гэж байгаа хүмүүс амжилттай байх болно. Аливаа зүйлийг задлан шинжлэх ур чадвар тань байр сууриа бэхжүүлэх боломж олгох болно.
Жинлүүр: Нөхцөл байдлыг зөв тооцоолоход өнөөдөр бага зэрэг хэцүү байна. Гэхдээ замаасаа хазайлгүй, төлөвлөгөөгөө дага. Жижиг зүйлийг ч үр дүнтэй болгоход цаг заваа зарцуул. Хамтран ажилладаг түншүүд таны хүслээр ажиллах боломж гарч болно. Чухал хүмүүстэй холбоотой урилгыг хүлээж авахаасаа татгалзах хэрэггүй. Товлосон уулзалтдаа хэтэрхий их ач холбогдол өгвөл хүлээлт их байна гэдгийг сана.
Хилэнц: Өнөөдөр ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Таагүй нөхцөл байдлаас хамгийн бага алдагдалтай гарч чадна. Гэхдээ энэ нь тийм ч амар бус гэдгийг сана. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвх гаргах байх. Өөрийн санаа бодлоо бусдынхаас дээгүүр тавьснаар санхүүгийн алдагдалд орох эсвэл нэр хүнд унах эрсдэлтэй. Тавьсан зорилгоосоо буцах хэрэггүй, бүх боломжоороо ажиллахыг хичээ.
Нум: Хамтын ажиллагааны ашигтай санал хүлээн авч магадгүй. Бусдын төлөвлөгөөг сонсож, бүх зүйлийг тохиролцож болно гэдэгт итгэ. Өөрөөсөө дээд албан тушаалын хүмүүстэй харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх зэрэгт тааламжтай. Таны авьяас чадвар зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө итгэлтэй байдлаа харуул.
Матар: Ажлаа дуусгахыг хэчнээн хичээсэн ч үр дүн муутай байна. Төвлөрөх нь чухал тул оюун ухаанаа идэвхтэй байлгаснаар ажил хэрэгт саад болдог зүйлсээс хол байна. Бусдын шаардлагад бууж өгөх болон харилцан буулт хийх нь боломжгүй мэт санагдана. Санал зөрөлдөөний аль ч талд нь оролгүй, өөрийнхөөрөө хий гэж зөвлөж байна. Сэтгэл татам бизнесийн санал гарч ирэх ч эхлэхээсээ өмнө хир их эрдтэл ирж болохыг сайн шалгах нь зүйтэй.
Хумх: Өнөөдөр хувийн зарим асуудал таныг хий дэмий зүйлд сэтгэлээ зовох байдалд хүргэх болно. Магадгүй юу ч болоогүй байхад дэмий санаа зовох хэрэггүй. Таны далд ухамсар юу зөгнөж буй талаар ойлгох гэж хичээх болно. Өөрт хамаагүй дэлхийн нийтийн улс төр, эдийн засгийн байдалд ч санаа зовох магадгүй. Тайван байхын тулд гэр бүлийн асуудалдаа жижиг гэхгүй анхаарч, өөрийгөө төвлөрүүлэх хэрэгтэй.
Загас: Бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаа явуулахад таагүй хандлагатай өдөр. Өнөөдөр шинэ сорилттой тулгарч мэдэх юм. Эрсдэлтэй үйл ажиллагаатай холбоотой шинэ санал санаачилга алдагдал дагуулах төлөвтэй. Хэдийгээр та зүтгэл зохих урамшууллаа хүртэх ч гол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэж их хугацаа зарцуулах бололтой.
АДМИН







Нийгэм




