Dark Light
Нийгэм | 2024-11-29

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлийн ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, сэтгэл зүйч, эмч нар хамрагдлаа.

Чадавхжуулах сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу, Шүүх шинжилгээний ерөнхий газрын лабораторийн эрхлэгч Д.Золзаяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Е.Гүлжанат нар удирдан явуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10