Dark Light
Нийгэм | 2025-05-22

ТУУЛАХ ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ АРДАА ОРХИЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эх орныхоо 4 зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Алтай таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 51 дэх хоногийн гүйлтээр нийт замынхаа 50 хувь буюу 2500 км замыг тууллаа.
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гүйж байгаа бөгөөд түүнтэй хамтран гүйгч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишигийн хувьд 2222 км замыг туулсан амжилтаар гүйлтээ зогсоосон ч төв суурин газруудад мөн л хамтдаа гүйж, цэргийн алба, хэт холын марафон спортыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчилж байгаа юм.
Гүйгчид гараанаас гарснаас хойш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн 10 аймаг, гурван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин гүйж байна.
“Таван цэг” багийнхан баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг тус тус туулж дуусгахаар төлөвлөсөн билээ. Ингэхдээ өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00