2025 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Уран бүтээлч хүмүүс өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой өдөр. Мөн хувийн ажил хэрэгт ч таатай. Сонирхолтой хүмүүстэй танилцах шинэ зүйлийг нээн олох зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Өөрийгөө танин мэдэх ур чадвараа нээн илрүүлэх боломж олдоно. Зарим олон жилийн хамтран хийсэн ажил хэрэгт бүтэлгүй асуудал гарч магадгүй.
Үхэр: Удирдах арга барил болон хэрэглээний технологи өөрчлөгдсөнөөс үүдсэн шинэ зохицол шаардагдаж болзошгүй. Бусдыг өөртөө үг дуугүй захирагдахыг шаардах нь таагүй үр дагавар авч ирнэ. Хэт өндөр шаардлага бусдад бүү тавь. Уулзалт хийж өргөн хүрээнд харьцахад таатай. Ямар ч нөхцөл байдалд бэлэн байж, дуусгаж амжаагүй ажлаа гүйцээ.
Ихэр: Таны өсөн дэвшихэд саад болох зүйлийг хурдан шийдэхгүй бол буруу замаар будаа тээлгэнэ. Албан томилолтоор явбал ажил сайн бүтнэ. Удирдах ажил хийдэг хүмүүс амрах завгүй ажиллах бололтой. Өөрийн үзэл бодол болон ур чадварт эргэлздэг хүмүүст ирээдүйн дүр төрхийг тодруулж өгсөн үйл явдал тохиолдоно.
Мэлхий: Энэ үед тавьсан зорилгодоо хүрэх чадвартай байх бөгөөд хэрвээ ямар нэг шийдвэр гаргавал юу ч болсон өөрчлөхгүй байх хэрэгтэй. Зөвхөн энэ сар төдийгүй жилийн ажил хэргээ одооноос төлөвлөх нь маш чухал байна. Сэтгэлийн тэнхээ болон боломж бололцоогоо бүрэн ашиглан болж буй үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүл.
Арслан: Танд сэтгэл санааны тусламж хэрэгтэй бололтой. Од эрхэс таны авьяас чадвараа гаргах үйлийг дэмжих болно. Хичээл зүтгэлээрээ амьдралаас хүртэх ёстойгоо авах гавьяатай гэдгээ харуул. Уран бүтээлч хүмүүс амжилт гаргаж хийсэн бүтээл нь урт настай байх болно. Мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулбал багагүй амжилт олно.
Охин: Өөрийн үзэл санаанд үнэнч бай. Ажил хэргийн харилцаа холбоо тогтоох болон хувийн амьдралаа өөрчлөхөд санхүүгийн боломж саад болно. Гэнэтийн мэдээ, санаандгүй үйл явдлаас болж дурлалт хосууд холдоно. Хэрэв өөрийн дутагдалтай байдлаа засаж чадвал гэр бүл дэх элдэв хэрүүл шуугианаас зайлсхийх боломжтой.
Жинлүүр: Хэлэх үг, гаргах шийдвэрээ сайн цэгнэ. Ажил дээр бэрхшээл гарах тул таагүй байж мэдэх уулзалтуудыг цуцал. Таамаглаагүй явдлууд учирч болзошгүй учир та зөн совиндоо итгэнэ. Мөн найз нөхөдтэйгөө харьцах харьцаа ч таагүй байдалд орж мэднэ. Ямар нэг тодорхойгүй байдлаар таны төлөвлөгөөг өөрчлөх гэнэтийн үйл явдал болж болзошгүй.
Хилэнц: Өвөрмөц төлөвлөгөө зохиож, түүнийгээ хэрэгжүүлэх ажилд даруй ор. Бага зэрэг эрсдэлтэй алхам хийхэд болно. Таны өмнө шинэ боломжууд нээгдэж байна. Таны тууштай хариуцлагатай чанарыг зөвхөн хамт олон бус дарга удирдлагууд мэддэг болохын тулд юу хийх талаар өөртөө дүгнэлт өгөх хэрэгтэй.
Нум: Энэ өдөр үр бүтээлтэй байх магадлалтай. Олдсон боломжуудыг ухаалгаар ашиглаж чадвал албан тушаалын байр сууриа бэхжүүлэх болно. Удирдах ажил хийдэг хүмүүс хамт олныхоо сахилга батыг бэхжүүлэх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт гол анхаарлаа хандуул. Ахмад настай хүмүүс эрүүл мэндийн асуудал амьдралд нь чухал байр суурь эзэлдэг гэдгийг илүү ойлгоно. Эрүүл мэндийн байдал өөрөө аяндаа сайжирна гэж харсны хэрэггүй. Биеийн дархлаагаа сайн дэмж.
Матар: Үйл явдлын хэмнэлийг хурдасгах гэж бүү хичээ. Түншүүд болон харилцагч нарт дарамт болно. Тэвчээргүй байвал хэрүүл эвдрэлийн эхийг тавих болно. Таны их зан, биеэ тоосон байдал бусад хүмүүсийн итгэл сэтгэлийг бууруулна. Эргэн тойрноо мэдрэх байдал дутагдаж мэдэх тул аль болох сонор сэрэмжтэй яв.
Хумх: Та сонирхолтой, өвөрмөц хүмүүстэй учирна. Зарим хүний хэлсэн үг таны амьдралыг өөрчлөх шидтэй байна. Бичиг цаасны ажилтай хүмүүс чухал баримттай холбоотой мэдээлэл олох болно. Өнөөдөр өр төлбөрөө барагдуул. Бусадтай тогтоосон харилцаа холбоогоо идэвхжүүл.
Загас: Сэтгэл хөөрч, тогтворгүй тайван бус байдал илэрнэ. Өөрөө өөрийгөө хуурах хэрэггүй. Шинэ ажлаас хамаарч орлого шууд нэмэгдэхгүй. Асуудлыг дэвэргэхгүй байх нь энэ цаг үед хамгийн чухал. Харилцан ойлголцол чухал тул өрсөлдөгч нартайгаа ч харилцан ашигтайгаар асуудлыг шийдэхийг хичээ. Гэхдээ юуг ч амлаж хэрэггүй. Ямар нэгэн ам тангараг тавихаас татгалзаарай.