Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Хорих ... дүгээр ангид хоригдож байгаад биеийн байдал хүндэрсэн түүнийг ХӨСҮТ-ийн улаан бүсэд хэвтүүлэн эмчилж байсан юм.
Харин өнөөдөр түүний зүрхний үйл ажиллагаа алдагдаж Улсын гуравдугаар төв эмнэлэгт түргэнээр хүргэгджээ. Энэ талаар түүний охин Б.Хонгорзул цахим хуудастаа:
Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ. Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна. Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сар илүү хугацаа өнгөрсөн байна. Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна" хэмээн нийтэлжээ.