Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргалаа.
2025 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар:
-
Нийт лабораториор батлагдсан тохиолдол: 4,457
-
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй: 569
-
Гэрээр эмчлүүлж буй: 986
-
Эдгэрсэн: 2,900
-
Хавьтлын тоо: 36,307
-
Нас баралт: 2
Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм. Одоогоор өвчний тохиолдол ерөнхий боловсролын сургуулиудад голомтлон бүртгэгдэж байгаа тул:
-
Сурагчид, багш ажилчид, эцэг эхчүүд
-
Хүүхдүүдтэй ажилладаг иргэд
Вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.
Эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, халдвараас сэргийлье.