Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг 2025 оны 6 дугаар сарын 1-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Энэ жилийн онцлог нь арга хэмжээ карнавал хэлбэрээр явагдах бөгөөд:
-
Төв талбайг дараах 6 үндсэн бүлэг болгон зохион байгуулна:
-
Үндэсний өв соёл
-
Шинжлэх ухаан, танин мэдэхүй
-
Эрүүл мэнд, хүүхдийн эрх
-
Боловсрол, хотын соёл
-
Соёл, урлаг
-
Ирээдүйн Улаанбаатар
Нийт 60 асартай хотхон ажиллана.
-
Зам хаалт:
2025.06.01-ний 08:00–19:00 цагийн хооронд дараах гудамжуудын хөдөлгөөнийг хязгаарлана:
-
Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-Ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
-
Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас Централ тауер хүртэл (Их сургуулийн гудамж)
-
Чингис хаан музейгээс Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
-
Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
-
“Галлериа” төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж)
Парадууд:
-
“Хүүхдийн ертөнц” парад: 10:00–12:00
-
Монголын хүүхдийн ордноос эхэлж, Сүхбаатарын талбайг тойроод анхны цэгтээ буцаж ирнэ.
-
-
“Magic Dream” парад (Уолт Диснейн баатрууд оролцоно):
-
Нэгдүгээр тойрог: 10:30–12:00 — “Наадам центр”-ээс Сүхбаатарын талбай хүртэл
-
Хоёрдугаар тойрог: 13:00–14:30 — Сүхбаатарын талбайн баруун урдаас зүүн урд тал хүртэл
-
Тайзны тоглолт: “Шидэт хотын мөрөөдөл”
Урилгаар дараах уран бүтээлчид оролцоно:
-
МУГЖ Т.Ариунаа
-
МУСГЗ С.Баттулга
-
Реппер ThunderZ
-
Wasabies, Foux хамтлаг
-
Дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь
-
Нийт 300 гаруй уран бүтээлч
Аюулгүй байдал, зохион байгуулалт:
-
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй алба хаагч,
-
“Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилтан
ажиллаж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангана. -
Гар дээрх худалдаа, ил задгай хоол хүнс борлуулахыг хориглож,
хүнсний аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг Эрүүл мэндийн газар хянана.
Иргэд та бүхэн хүүхдийн баярын өдөрт зориулсан арга хэмжээнд оролцохдоо зохион байгуулалтын журмыг баримтлан, замын хөдөлгөөнд анхааралтай оролцоно уу.