Dark Light
Нийгэм | 2025-05-31

ОРГОН ЗАЙЛСАН ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙЧИЙГ СААТУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 21:30 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас зугтаасан этгээдийг шуурхай илрүүлэн саатуулжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тухайн этгээд нь шалгуулахаас зайлсхийж оргон зайлсан бөгөөд эрэн сурвалжилсны үр дүнд 36 настай, эрэгтэй “С”-г илрүүлж, саатуулсан байна. Урьдчилсан шалгалтаар “С” нь тус багт байрлах айл өрхүүдийн байшинд хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

Энэ үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Отгонбаатар, олон нийтийн цагдаа Б.Нямзориг нар гэмт этгээдийг шуурхай илрүүлж, иргэдийн амар тайван байдлыг хангах, эд хөрөнгийг нь хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн талаар Цагдаагийн газар мэдээлэв.

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж буй алба хаагчдадаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00