2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ирээдүйн тухай сайтар бодож тайван амгалан байх өдөр. Амгалан тайван байдал, тэсвэр тэвчээр, ухаалаг буулт хэцүү үеийг даван туулахад тусална. Тэвчээр барагдахад хүргэх муу хүний үйлдэлд та хариу ухаангүй алхам хийвэл нэр хүндэд чинь муугаар нөлөөлнө. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарвал ирээдүйд ирэх сорилтын бэлтгэл болно гэдгийг сана.
Үхэр: Амьдралынхаа сайхан үеийг санан дурсаж, өөрийгөө сэргээх өдөр. Тархи толгойгоо сайн амраа. Ажиллах эрч хүч бага байх тул ажил хэргийн уулзалтыг түр хойшлуулахад гэмгүй. Энэ нь таныг ямар нэг мартсан зүйлээ санах хугацааг ч өгөх болно. Энэ өдөр та энгийн байдлаар сайхан сэтгэгдэл төрүүлэх тул харилцааны хүрээ тань өргөжнө.
Ихэр: Тэвчээр шалгах өдөр. Сэтгэл татсан ажилд оролцох ч үр өгөөж багатай байна. Найзуудтайгаа болон ижил сонирхолтой хүмүүстэй уулз. Хэтрүүлэлгүй зугаацаж цэнгэхийг зөвлөж байна. Амьдрах чадвар өндөр найз нөхөд чинь чухал шийдвэр гаргахад тусална. Хэрэв та бүтэлгүй хайр дурлалтай учирсан бол өөртөө тэр талаар бодох зав өгөлгүй ажиллаж, сэтгэлийн шархаа даван туул.
Мэлхий: Шинэ өөрчлөлтүүд эерэг нөлөө авчирч танд сонирхолтой ажил төсөл эхлүүлэх сэдэл өгнө. Аливаа ажил бүтэмжтэй байх магадлалтай. Хувийн амьдралд тань өөрчлөлт гарах болно. Санамсаргүй учрал хаалгыг чинь тогшино. Гэхдээ танихгүй хүмүүсээс зайгаа барь. Санаандгүй хүн гудамжинд таарна.
Арслан: Өнөөдөр сайхан мэдээ эсвэл ашигтай санал хүлээж авч магадгүй. Гэхдээ зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй. Таны эрч хүч их байх ч сонирхсон ажил тань их цаг хугацаа, хүч чадал шаардана гэдгийг бодолц. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй тул урьдчилан сэргийл. Ямар нэг гэнэтийн өөрчлөлтөд бэлэн бай.
Охин: Гаднын нөлөөтэй тулгарвал илүү ухаалаг байх нь танд ялалт авчрах болно. Уран бүтээлч хүмүүсийн эрч хүч их байх магадлалтай. Сайн бүтээл зохиохын тулд дотоод мэдрэмжээ сайн сонс. Хүрсэн амжилтдаа бүү хана. Ур чадвараа хөгжүүлэх шинэ сэдэл эрж ол. Биеийн эрүүл мэнддээ сайн анхаар
Жинлүүр: Ажил амьдралын харилцаандаа баримтлах арга тактикаа өөрчил. Тусламж хэрэг болсон хүмүүсийн асуудалд мэддэг чаддаг бүх зүйлээрээ туслахыг хичээ. Холын зочид ирж магадгүй. Тэдэнд өгөөмөр хандаж, өөриймсөг байгаарай. Дурлалт хосууд бие биедээ бэлэг өгнө. Та хайртай хүндээ сайн талаа харуулж, түүний найдвартай түшиг тулгуур болно гэдгээ батал.
Хилэнц: Зөрчил, харилцан үл ойлголцол хосуудын дунд гарч магадгүй. Амьдралын шийдэгдээгүй ужиг асуудал ээлжит хэрүүл маргааны шалтгаан болно. Сөрөг хандлага, таагүй явдал сэтгэлийн хямралыг бий болгож, таны эрч хүчийг шавхана. Та анхаарал хандуулж, халамж сайн тавивал хайртай хүнд чинь таалагдана. Хайр сэтгэлээ хоосон үгээр биш үйлдлээр илэрхийл.
Нум: Эрүүл агаарт амрах цаг. Гэр бүлийн харьцаа таатай байж, хүн бүрд баяр баясгалан бэлэглэнэ. Зөв амралт ашиг тустай байна. Залуу хосуудын харилцаа сорилтод орох ч энэ нь хайрыг байхгүй болгоход дэндүү өчүүхэн шалтгаан байна. Хайр сэтгэлийн харилцаа хангалттай шалгуурыг давж байж бат бөх болго.
Матар: Эрсдэлтэй үйлдлээс зайлсхийж, зөвхөн шаардлагатай зүйлээ л хий. Эрч хүчээ хэрэгтэй зүйлдээ зарцуул. Амжилт эрч хүчээ зөв хуваарилахаас шалтгаална. Ганц оюун ухаан бус зөн билэг танд туслах байх болно. Амжилтын үүд хаалга болсон гайхалтай дур булаам байдал танаас гэрэлтэнэ.
Хумх: Харилцан ойлголцол хэрэгтэй өдөр байх болно. Санхүү мөнгө асуудалтай хэвээр байна. Хэрвээ ямар нэг таагүй зүйл тохиолдвол хүлээцтэй хүнтэй хамтарч ажилла. Боломж бүх талаас хайхаас арга алга. Гэр бүлд амар амгалан ноёлно. Хосууд сайн ойлголцоно. Өнөөдөр та хүүхдүүдийнхээ бүхий л нууцыг хуваалцаж, тэдэнд ухаалаг зөвлөгөө өгч чадна.
Загас: Өнөөдөр харилцаанд улиг болсон арга барил тус болохгүй тул уран сэтгэмжээ ашигла. Харин ялихгүй алдаа ч том асуудалд авчирч магадгүй. Тиймээс та сонор сэрэмжтэй байгаарай. Хэдий хүндрэл бэрхшээл дан ганц танаас хамаарахгүй ч нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд өөрийн бүхий л нөөц бололцоог дайчлан, аль болох тооцоотой бай.