Dark Light
Нийгэм | 2025-06-01

ЗҮҮН АЙМГААР БОРОО ОРЖ, САЛХИЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
06-р сарын 02-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна. 
 
2025 оны 06-р сарын 01-ний 20 цагаас 2025 оны 06-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз голын сав газраар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Их нууруудын хотгор говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +25...+30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
 
2025 оны 06-р сарын 03-наас 06-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23