Dark Light
Нийгэм | 2025-06-01

МАТАР: ӨНӨӨДӨР АЗ ЖАРГАЛТАЙ ХОЛБООГ МЭДЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 зургаадугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таны ажил хэрэгт төрийн болон хуулийн байгууллага бэрхшээл учруулж болзошгүй. Энэ үед нь хүнд сурталтнуудтай тулгарахад бэлэн бай. Үүрэг даалгавруудаа биелүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүл. Гэхдээ өөрийн хүчээ хэт үнэлж, олноос бүү тасар. Зөв мэдрэмжээ ашиглавал ажил хэрэгч чадвар дээшилнэ. 

Үхэр: Ажил хэрэгт ашигтай харилцаа холбоо тогтоож боломж гарна. Харин хувийн дур хүслээ буруу илэрхийлснээс болж од эрхсийн сайн нөлөөлөл эсрэгээрээ эргэж ч болно. Хэрэв таны гэр бүлийн харилцаанд ан цав үүсвэл эвлэрч бууж өгөх нь хамгийн сайн арга байх бололтой. Хангалттай бат бэх болоогүй хайрын харилцааг шалгах нөхцөл байдал үүсэж болзошгүй. 

Ихэр: Амжилт олох боломж гарч, эртний хүсэл мөрөөдөл биелнэ. Гэхдээ эргэлзээтэй бичиг баримтад гарын үсэг зурах, эрсдэлтэй үйлдэл хийх зэрэгт энэ өдөр тохиромжгүй. Нөхцөл байдлыг хянаж, шинэ өөрчлөлтөд болгоомжтой хандвал хувийн амьдралд ахиц гарах болно. Бусдыг хэт шүтэх хэрэггүй. 

Мэлхий: Шинэ ажил эхлэхээс бүү ай. Гэхдээ анхааралтай байх өдөр. Та зорилгодоо өөр замаар тэмүүлэх хэрэгтэй. Шинэ арга барил сонгосон бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт нь бодит амжилт бий болгоно. Та ойр дотнын хүмүүсээ өөртөө татах үйлдэл санаачлах хэрэгтэй бололтой.

Арслан: Амьдралын чухал зүйлс эрс өөрчлөгдөж байна. Бүхий л боломжоороо тэмцэх хэрэгтэй. Багаар ажиллах нь чухал тул сайн хамтрагчтай хамт зүтгэ. Мөнгө санхүүгийн хүндрэлээс зардлаа танах замаар гарч болно. Хямралтай цаг үед материаллаг сайн сайхнаас илүү сэтгэлгээний ур ухаан чухал болно. 

Охин: Ачаалал даах тэвчээртэй байх нь гол шалгуур болно. Ямар нэг албан тушаалтны нөлөөнд орсон ч байр сууриа битгий алдаарай. Өөрийнхөөрөө байж чадвал амьдралын замд тохиолдох саад тотгоруудыг даван туулна. Танд юу ч тохиолдсон бай, ойр дотнын хүнээ битгий хэцүү байдалд оруул. 

Жинлүүр: Гэнэтийн үйл явдал болж болзошгүй. Өөрийгөө бүхнээс илүү гэж зөрүүдлэхгүй бол амьдралд хэчнээн их боломж байдгийг та олж харна. Нөлөө бүхий хүн таны сонирхлыг татах шинэ ажил санал болгож болзошгүй. Ажил амьдралаа тогтвортой байлгахыг хичээ. Худал мэдээлэлд хэт автах магадлал байна. 

Хилэнц: Ажил хэрэгч хүмүүс эрч хүчээр дүүрэн байх болно. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Ажлын сорилт туршилтаас сургамж ав. Хэрвээ та цагийг нь олж зохих арга хэмжээг авбал хэцүү нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр онцгой анхаар. 

Нум: Бусад хүмүүстэй бүрэн дүүрэн харилцан ойлголцолтой байх тул эхэлсэн ажлаа дуусга. Харин нэмэлт амлалт үүрэг бүү ав. Өөрийн санал бодлоо бусдад бүү тулга. Бусдын санаа бодолд хэт захирагдвал буруу арга хэрэглэх магадлалтай. Мөн бусдаас хамааралтай байдал сэтгэл гутралд хүргэж болзошгүй. Эрүүл мэндээ хамгаалахгүй бол халдварт өвчин тусч магадгүй. 

Матар: Өнөөдөр аз жаргалтай холбоог мэдэрнэ. Энэ нь ирээдүйн сайхан амьдралд гол нөлөөтэй шийдвэр гаргахад тусална. Харин ажил хэргийн хамтрагчтайгаа тохиролцож чадахгүй бол бизнест таагүй байх магадлалтай. Шаардлагатай үр дүнд хүрэхийн тул та зарим дотнын хүнийхээ эсэргүүцлийг даван туулах хэрэгтэй болно. 

Хумх: Од эрхэс өөрийнхөөрөө байхыг зөвлөж байна. Таны хүсэл мөрөөдөл маш гайхалтай байх болно. Гадаад байдал сэтгэл булаам байж санасандаа хялбар хүрэх боловч амьдралын чухал үед өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байх магадлалтай. Та өөрийн эрч хүчээ зугаа цэнгэлд бус чухал үйл ажиллагаандаа чиглүүлбэл амжилт ирнэ

Загас: Өнөөдөр сэтгэл зовнил төрж магадгүй байна. Тэнцвэртэй байдлаа сайн хадгалахгүй бол сэтгэл санаагаар унах бололтой. Гэсэн ч урам зоригтой байж ажил хэрэгтээ бүхий л эрч хүчийг зарцуул. Бүх зүйл сайхан болно гэж төсөөл. Хувийн амьдралаа анхаарч, таагүй хандлагаас зайлсхий.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00