Dark Light
Нийгэм | 2025-06-02

ГЭРИЙН ХЭРГЭЭС ТӨРИЙН ХЭРЭГТ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ерөнхий сайдын гэрийн хэрэг төрийн хэрэг боллоо. Зарлага нь нотлогдсон ч орлого нь нотлогдохгүй байсаар засаг, нам, Ерөнхийлөгч, УИХ, төр бүхлээрээ татагдан орлоо. Эдийн засгийн 14 мега төсөл дээр Инстаграммын Mira төсөл холигдон нэмэгдээд, хувийн 1 хэргийг хувьсгалын 14 хэрэгтэй цуг хэлэлцэхээр боллоо.

УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэхийн тулд эхлээд өөрсдийн баталсан хамтарсан Засгийн газрын 14 мега төсөлдөө итгэх үү яах уу гэдгээ хэлэлцэнэ. Л.Оюун-Эрдэнэд итгэхээсээ өмнө өөрсдийгөө яг итгэл даах этгээдүүд мөн үү, үгүй юу гэдгийг шалгах юм байна.

УИХ-д ирүүлсэн хаа очиж аравхан алдаатай албан бичгээс үзвэл, 14 мега төслийн эхний бодитой үр дүн гараад байтал улс төрийн нөхцөл байдал үүссэн юм байна. Үүсэн нөхцөл үү, үүсгэсэн байдал уу? Улс төрийн нөхцөл байдал гэдэг сүртэй нэр өгсөн ч өнөөх сүй бэлгийн сүйтгэл зардлын л асуудал. Энэ  мөнгө хэнийх вэ, хаанаас яаж олсон юм бэ гэдэг хэн хүнд ойлгомжтой асуулт.  Түс тас хариулчихын оронд худ, шадар, сайд, гишүүд салаавч, дагз, дух, жавьж, алиалал биш балайрал, ялаа, мах барьсан хөгшчүүл, маск зүүсэн тай оюутнууд, цатгалан шинжтэй өлсгөлөнгөөс болоод сонин нөхцөл, хачин байдал үүсээд байна.

Үүссэн ч юм уу, үүсгэсэн ч юм уу улс төрийн нөхцөл байдал нь орлогоо нотлох, үгүй бол огцрох тухай шаардлага биш шал өөр сонгодог парламентын төгөлдөршлийн асуудал болчихсон я явж байх шиг. Л.Оюун-Эрдэнэд итгэх эсэх асуудал парламентын өөрийнх нь асуудал болчихдог нь яг юу гэсэн үг вэ?

Өөр юмтай холилгүй, өөрийгөө чөлөөгдөх хүсэлтээ гаргасан бол УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийднэ. Мега төслүүдийг бөгжтэй, засгийн газрыг цүнхтэй, Л.Оюун-Эрдэнийг нисдэг тэрэгтэй холиод итгэл үзүүлэх эсэх тухай болсон тул УИХ-ын нийт 126 гишүүний олонх буюу 64 саналаар шийднэ.   

Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан. Энэ удаа Дэлгэр ганцаараа хараагүй. Олон бүгдээрээ Баяраа өөрөө унахыг харсан. Нэг Баяраа өөрөө ширээн дээрээс унасан биш 126 Баяраа унах, эсвэл 126 Дэлгэр сургуулиасаа хасагдах болоод байна. УИХ гэрийн ба төрийн хэргийг УИХ 14 хоног авч хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00