Dark Light
Нийгэм | 2025-06-04

МОНГОЛ УЛС AFACI-ИЙН ДЭД ДАРГАЛАГЧ ОРНООР ТОМИЛОГДЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө, орон нутгийн хөгжлийн захиргаанаас хэрэгжүүлж буй “Ази тивийн улсуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санаачилга (AFACI)”-ын 7 дахь удаагийн Ерөнхий ассамблейн чуулганд Монгол Улсыг төлөөлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцлоо.

Холбооны Бүгд Найрамдах Непал Улсын Катманду хотод зохион байгуулагдсан тус чуулганаар 15 гишүүн орны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид оролцон санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүнтэй танилцав.

Улмаар Ази тивийн улс орнуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн тодорхойлсон юм.

Мөн үеэр тус санаачилгын гишүүн оруудын төлөөлөгчдийн саналаар Монгол Улс “Ази тивийн хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачилга (AFACI)”-ын Дэд даргалагч орноор 3 жилийн хугацаатай томилогдсон.

Монгол Улсын зүгээс Ази тивийн хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгөн, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00