Dark Light
Нийгэм | 2025-06-04

Л.ЭНХ-АМГАЛАН: ОЮУТАН, ЗАЛУУС, АХМАД НАСТНУУДЫГ НДШ-ЭЭС ЧӨЛӨӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан: 

Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Сайн дураараа даатгуулагчдын шимтгэл төлөх хугацааг уян хатан болгож байна. Манайд сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг 140 мянга гаруй хүн байдаг. Орлогоосоо шалтгаална. Хэзээ орлоготой болно тэр үедээ нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжийг олгож байна.

Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Одоо бол давхцал байгаа. Мега төсөл, том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үндэсний аж ахуй нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг бид тодорхой графикаар төсөл хэрэгжүүлээд үйлдвэр нь ашиглалтад орсны дараагаар уян хатан нөхцөлүүдийг ажил олгогчдод олгож байна. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн хариуцдаг болж байна. Ажил олгогчдод давхар ачаалал өгөхгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00