Dark Light
Нийгэм | 2025-06-04

АШУҮИС RUR-2025 ЭРЭМБЭД МОНГОЛ УЛСАА ТЭРГҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь 2025 оны дэлхийн их сургуулиудын чансаагаар 1237-д, Монгол Улсаас хамгийн өндөр байр эзэлж, нэгдүгээр байрт эрэмбэлэгдлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндоржийг хүлээн авч уулзан баяр хүргэж, “Энэхүү амжилт нь сургалтын хөтөлбөрөө сайжруулан, судалгаа шинжилгээний ажлаа чанаржуулж, эмнэлгийн тогтолцоогоо хөгжүүлэхэд чиглэсэн АШУҮИС-ийн тогтвортой бодлогын үр дүн юм” хэмээгээд хамт олонд нь талархал дэвшүүлэн амжилт хүслээ.
Энэхүү үнэлгээг дэлхийн шилдэг их сургуулиудыг судалж, эрэмбэлдэг Round University Ranking (RUR) байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, санхүүгийн тогтвортой байдал гэсэн 4 үндсэн үзүүлэлтийн хүрээнд нийт 20 дэд шалгуурт нарийвчилсан дүн шинжилгээ хийж, эрэмбийг зарладаг юм.
Дэлхий даяар 25 мянга гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их сургуулиудын эрэмбийг тогтоодог 80 гаруй байгууллага байдгаас RUR нь эхний шилдэг 10-т багтдаг нэр хүндтэй байгууллага юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00