Dark Light
Нийгэм | 2025-06-04

ЯВГАН ЗАМЫГ БАЙГАЛИЙН ЧУЛУУН ХАВТАНГААР ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 16 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийх ажил үргэлжилж байна. Үүний нэг байршил буюу Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон нийт 5.000 метр квадрат талбайн эхний хэсгийн ажил дуусаж байна. 

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн "Гүйцэтгэлийг хэсэгчлэн буюу эхний хэсгийг дуусгаж, дараагийн хэсгийн ажил руу орох зэргээр иргэдэд хүндрэл учруулахгүй байхаар зохион байгуулж байна. Жишээлбэл, Төв шуудангийн уулзвараас Хөрөнгийн бирж хүртэлх явган замын ажил дууссаны дараагаар Хөрөнгийн биржээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр хүртэлх хэсгийн ажил эхэлнэ. Мөн кабель, шугамыг буулгах, борооны ус зайлуулах шугам хийх гэх мэтчилэн ажлууд давхар хийгдэж байна. Явган замын хувьд байгалийн боржин чулуун хавтангаар хийгдэж байгаа бөгөөд 4 см хүртэлх зузаантай юм. Боржин чулууг үндэсний үйлдвэрлэгч буюу Чулуу үйлдвэрлэгчдийн холбооны 14 компани болон БНХАУ-аас худалдан авч байна"

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00