БИЛГИЙН ТООЛЛЫН 10 /2025.06.05/ ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
- Наран ургах, шингэх: 04.55-20.46
- Барилдлага:
- Шүтэн барилдлага:
- Суудал: Шороо
Аргын тооллын 6 сарын 5, Бархасвад гараг. Билгийн тооллын 10, Тугчин одтой, хөхөгчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал (18ц 20м)