2025 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэргийн маргаан гарч болзошгүй өдөр. Өөрийн үзэл бодлоос яаран ухрах хэрэггүй боловч илэрхий маргаж тэмцэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс одоогийн хайрын харьцаагаа албан ёсны болгох хүсэл төрнө. Үнэнч хайрыг урт удаан, аз жаргалтай амьдрал хүлээж байна. Удаан хугацаанд нэгэн хэвийн нөхцөлд байсан бол багахан ч гэсэн өөрчлөлт хийх боломжийг ашигла.
Үхэр: Амжилт гаргахад тууштай байдал чухал. Цаг хугацаа хором мөч бүрийг утга учиртай өнгөрөөснөөр таны амьдрал өөдрөг баялаг болно. Санхүүгийн тогтворгүй байдал олон хүний санааг зовоож байгаа ч таны ажил хэрэг хөрөнгө оруулалтаар таг суухгүй. Мөн сонирхолтой санал хүлээн авах магадлалтай. Харин хариу өгөх гэж бүү яар.
Ихэр: Энэ цаг үед танд сайн хамтрагч хамгийн чухал байна. Харин найдваргүй хүмүүст итгэл үзүүлэх хэрэггүй. Ихэнх хүмүүс өнөөдөр нөхцөл байдлыг зөв ухамсарлахад хэцүү байх болно. Жижиг алдаа санхүүгийн томоохон алдагдалд хүргэж мэднэ. Шинэ үүсэх харилцаа холбоонд анхаарах хэрэгтэй. Алдсан адаагаа бусдын нүдээр хар.
Мэлхий: Орлого зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйг тогтвортой байлгах чухал нөхцөл байна. Нотлогдоогүй мэдээлэл гарч болох тул хөндлөнгийн хүнд битгий итгээрэй. Аливаа асуудлыг задлан шинжлэх чадвар болон зөн мэдрэмждээ итгэ. Ихэнх хүмүүсийг өнөөдөр өөртөө итгэлтэй байдал тод томруун илэрхийлнэ.
Арслан: Гадаад байдалд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Ажил хэрэгч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд сайхан боломж гарч ирнэ. Таны дотоод сэтгэл зөрчилтэй байж магадгүй. Мөрөөдөл тань хий хоосон юм мэт санагдвал нэгэн хэвийн байдлыг тэвчиж чадахгүй бололтой. Зөн мэдрэмжээ зөв бодол санаагаар хэрэгтэй зүг рүү нь чиглүүл.
Охин: Ажил хэрэг хурдтай өрнөнө. Өнөөдөр та өмнөхөөс эрч хүчтэй байна. Эрч хүчээ ашиглан алдсан боломжуудаа нөхөх арга зам олно. Төлөвлөсөн ажлаа зөв үе шатуудад хуваа. Тууштай урагш давш. Таны ажил хэргийг найз нөхөд чинь тултал дэмжих бололтой.
Жинлүүр: Бусдыг ивээн тэтгэх, хайрлан халамжлахад тохиромжтой өдөр. Шинэ ажил хэрэгт хамтарсан үйл ажиллагаа болон санхүүгийн асуудал нэлээд анхаарал татна. Од эрхсийн тохиол үл хөдлөх хөрөнгийн наймаанд сайнаар нөлөөлөхгүй. Өнөөдөр нарийн мэргэжлийн чухал асуудал хэлэлцэхээ хойшлуулахгүй бол хуурмаг мэдээллийн нөлөөнд орж мэднэ.
Хилэнц: Хойшлуулсан ажил хэрэг танд санхүү болон сэтгэл санааны хувьд дарамт авчирна. Мөнгөний асуудалд нухацтай хандаж, олдсон боломжийг бүү алд. Оюун ухаан шаардсан ажил материаллаг урамшууллаас гадна сэтгэлийн таашаал авчирна. Өөрийн дуртай ажлаа хайрлан хүндлэх нь зорилгоо сайн ойлгож, асуудлыг зөв шийдэхэд тусална. Ажил хүнд байсан ч үр өгөөж их байх тул бүү шантар.
Нум: Өмнөх мэдлэг туршлагадаа найдах өдөр. Харилцаа холбооны чиглэлд явуулах үйл ажиллагааг сайн үр дүн хүлээж байна. Төрөлхийн тэмцэгч, удирдагч сэтгэхүйтэй хүмүүст ирээдүйтэй санал ирнэ. Элдэв хэрэгцээгүй дүрэм, зааварт таагүй хандана. Гэхдээ аливаа зүйлийг ялангуяа сайн мэдэхгүй зүйлээ олон талаас нь дүгнэхэд илүүдэхгүй байх.
Матар: Зарим таагүй хандлага урьд өдрөөс дээрдэх зүйлгүй байна. Үүнд гутраад яах вэ. Энэ бол түр зуурын үзэгдэл гэдэгт итгэ. Харин ирээдүйд тус болох ивээн тэтгэгч, хамтрах хүн хайж байгаа бол өнөөдөр тийм хүнтэйгээ учрах магадлалтай. Аливаа асуудалд харилцан тохиролцсон шийдвэр гаргахыг хичээ.
Хумх: Сайн судалж амжаагүй салбарт чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Амьдралд таагүй үйл явдал авчрах шинэ холбоо үүсгэхээс болгоомжил. Мэхлэгдэж, хэл аманд өртөж магадгүй. Сэтгэл санаагаар уналгүй цаг зуурын бэрхшээлийг инээмсэглэн даваарай. Хамгийн ойр дотнын хүмүүсийн халуун дулаан сэтгэлийн дэмжлэг танд бүгдээс чухал шүү.
Загас: Өчүүхэн төдий ахиц дэвшил гарсан ч түүнийг аль болох ирээдүйн сайн сайхны гол түлхүүр гэдэгт итгэ. Энэ өдөр амьдралдаа хэрэгтэй зарим өөрчлөлтийг хийхэд тохиромжтой. Шинэ ажилд орвол цааш хөгжиж боловсрох болон биеэ захирчсурах зэрэг шаардлага үүсэж болно. Бизнес эрхлэгч нарт хэрэгцээтэй мөнгө хүрэлцэхгүй байвал ойр дотнынхон болон найз нөхдөөсөө зайлшгүй шалтгаанаа хэлж тусламж авч болох юм.