Dark Light
Нийгэм | 2025-06-05

ГЭР ШАТАЖ, 1 ТОМ ХҮН, 4 ХҮҮХЭД ЭНДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA
Урьд шөнийн 01:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж 1 том хүн, 4 хүүхэд галд өртөн нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Тодруулбал: 2025 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 01:36 цагт “Гэр шатаж байна гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тус хаягт оршин суух 1 том хүн, 4 хүүхэд өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар тодруулахад “Нэг гэр бүлийн хүмүүс байсан эсэх нь шалгалтаар тодорхой болно. Галын урьдчилсан дүгнэлтийг Онцгой байдлын байгууллагаас гаргана” гэв. 
Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00