Dark Light
Нийгэм | 2025-06-24

УЛААНБААТАРТАА ШАХДАЛЦСААР БАЙХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Төвлөрлөөс татгалзсан Монгол

Уулын аманд нэгэн залуу гэр бүлтэйгээ амьдарна. Өглөө сэрэхэд цонхоор биш, тооноор нар тусна. Кофе балгалаад, лаптопоо асаагаад ажилдаа орно. Автомашины дуут дохионы оронд үхрийн тугал мөөрнө. Zoom хурлаа хүлээнгээ хүүгээ тэврэн салхилна. Гэрийнхээ үүдэнд саравч барин оффис тохижуулжээ. Өдөрт 2-3 цаг үр бүтээлтэй ажиллачихаад үлдсэн цагаа гэр бүлдээ цаг гаргачихна.

Үхрүүд нь тайван идээшилнэ. Хотын утаа, түгжрэлээс ангид, нүүдэлчин соёлтойгоо ойрхон, энэ магадгүй Монгол мөрөөдөл. Ухаалаг нүүдэлчин амьдралын хэв маяг. 

Бид хамгийн сийрэг хүн амтай улс. Гэсэн ч хүн амын тал нь Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Өмнө нь төвлөрөл хөгжил байсан бол өдгөө хөгжлийн саад тотгор болоод байна. Түгжрэл, агаарын бохирдол, ажилгүйдэл, хэт өндөр түрээс, тэгш бус үйлчилгээ. Энэ бол хүн ам бөөгнөрсний уршиг. Төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих тийшээ дэлхий хэлбийж байна. Алсын зайнаас ажиллах, ухаалаг тосгон гээд бүх сум, аймгийг жигд хөгжүүлэх боломж нээгдчихсэн.

No description available.

Улаанбаатар хотод:

  • Хүн амын 50% буюу 1.7 сая хүн төвлөрчээ

  • Өдөрт 600,000 гаруй автомашин хөдөлгөөнд оролцдог

  • Жил бүр 20,000 гаруй хүн орон нутгаас шилжин ирдэг

Энэ нь:

  • Түгжрэл, стресс, цагийн алдагдал

  • Агаар, хөрсний бохирдол

  • Орон сууцны хомсдол, түрээсийн өндөр үнэ

  • Төрийн үйлчилгээний ачаалал өсөх

  • Орон нутгийн хөгжил саарах шалтгаан болж байна

No description available.

Төвлөрлөөс татгалзсан орнуудын жишээ:

  • Япон — "Chiho sousei" буюу орон нутгийн шинэчлэлийн бодлогоор Токио руу шилжихийг хязгаарлаж, орон нутагт бизнес эрхлэгчдэд татварын урамшуулал олгодог

  • Герман — Берлинээс гадна 10 гаруй томоохон хотыг хөгжүүлсэн тул орон нутгийн тэнцвэртэй өсөлт хангагдсан

  • Франц — Төрийн албан хаагчдыг Парисаас хөдөө шилжүүлсэн

  • Солонгос — Сөүл рүү чиглэсэн шилжилтийг багасгах үүднээс "Innovation Cities" хөтөлбөр хэрэгжүүлж буй

Эдгээр бодлогын цаад санаа нь: Дэд бүтцийн тэгш хүртээмж + Татварын урамшуулал + Хууль эрх зүйн оновчтой зохицуулалт = Хүн амын тархмал байршил.

Монголд бүсчилсэн хөгжлийн боломж бий. Аймаг бүр өөрийн онцлогт тулгуурлан тусгай чиглэлээр хөгжих бүрэн боломжтой. Жишээ нь:
Аймаг Чиглэл
Өмнөговь Зугаа цэнгээ, чөлөөт бүс
Сэлэнгэ Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл
Завхан Дижитал технологи, алсын зайн ажил
Говь-Алтай Сэргээгдэх эрчим хүч
Дорнод Аялал жуулчлал, түүхэн маршрут

Эдгээрт:

  • Тусгай татварын хөнгөлөлт

  • Бизнесийн орчны дэмжлэг

  • Хууль эрх зүйн онцгой зохицуулалт бий болгох хэрэгтэй

Орчин үед зөвхөн Улаанбаатарт биш, уулын амнаас ч дэлхийтэй холбогдож болно. Магадгүй ирээдүйн Монголын амьдралын хэв маяг байж болох.

  • Starlink болон 4G интернэтээр алсын зайнаас ажиллах боломж

  • Нарны хавтан, аккумлятороор цахилгаан шийдэж болно

  • Мал маллаж, ногоо тарьж өөрийн хүнсээ бүрдүүлнэ

  • Цэвэр агаар, тайван орчинд бүтээлч амьдрах боломж

Жишээлбэл, Завхан аймагт IT салбарын залуус уулын аманд гэр барьж, өдөрт хэдхэн цаг онлайн ажил хийгээд үлдсэн цагаараа байгалийн дунд амьдарч болж байна. Бод, бог нийлсэн хэдэн малаараа мах, сүү, цагаан идээгээ хангачихна. Хажуугаар нь хүнсний ногоогоо өөрсдөө тарьчихна.

Монголын аялал жуулчлалын гол урсгал Улаанбаатарт төвлөрдөг. Чонжин, Тэрэлж, Чингисийн хүрээ л гэх маршруттай. Гэтэл аймаг бүрт өөрийн гэсэн онцлог аяллын маршрут бий:

Аймаг Онцлог аялал жуулчлалын чиглэл
Хөвсгөл Байгаль, мөсний наадам
Өвөрхангай Эзэнт гүрний түүх, Хархорин
Баян-Өлгий Казах соёл, бүргэдийн баяр
Хэнтий Чингис хааны түүхэн маршрут
Дорнод Сафари, түүхэн аялал

No description available.

Төр, хувийн хэвшил хамтран эдгээр бүсэд:

  • Орон нутгийн нислэг, дэд бүтцийн хөнгөлөлт үзүүлэх

  • Гадаад жуулчны виз, хөтөч, багц аяллыг хялбаршуулах

  • Аялагчдыг нэг аймагт биш, улс даяар хуваарилах төлөвлөлт хийх шаардлагатай

Төвлөрлийг бууруулахын тулд зөвхөн уриа биш, бодит хууль, санхүүгийн зохицуулалт хэрэгтэй:
  • Зугаа цэнгээний тусгай бүс байгуулах (Лас Вегас загвар): зөвхөн тусгай бүсэд мөрийтэй тоглоом, архи, биеэ үнэлэлтийг хуульчлан хянах

  • Хөдөө орон нутагт бизнес эрхэлж буй залуусыг 5 жил татвараас чөлөөлөх

  • Шинэ суурьшлын бүсэд шилжиж буй айлд ₮10–20 саяын дэмжлэг үзүүлэх

  • Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй хувийн хэвшилд экспортын татварын урамшуулал өгөх

Бид дөрвөн уулынхаа дунд хэдий болтол шигдэх вэ дээ. Бүсчилсэн хөгжлөө эрчимжүүлмээр юм. Уулын амнаас дэлхийтэй холбогддог өнөө цагт хүмүүс төвлөрч амьдраад байх ч шаардлага алга. Нүүдэлчин бидэнд хөгжлийн арай өөр механимз хэрэгтэй байна. Их хотын амьдралаас залхсан бид чинь уулын мухарт хэдэн хонь, ямаа дагуулж очоод хэвлүүхэн амьдрамаар санагдах юм байна шүү дээ. Монгол хүн өөрийн газарт, үндэсний хэв маягаараа, 21-р зууны технологитой зохицож амьдарна. Эцэстээ энэ л бидний хүсэл байх шүү.

No description available.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14