Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-07

ДОЛООН УЛААН ХАР МОРЬ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 21

2026.05.08 / БААСАН ГАРАГ

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 05.24-20.14

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Төмөр

Аргын тооллын 5 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, хар морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:24-20:14. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10