Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-07

ЖИНЛҮҮР: ШИНЭ ХАЙРЫН ХАРИЛЦАА ТАНЫ БОДЛЫГ ЭЗЭМДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Чухал шаардлагатай техник хэрэгсэл авах гэж буй хүмүүс найдвартай газар хандах нь ашигтай. Нарийн судалгаа хийсэн үедээ шийдвэр гаргаарай. Юунд итгэдэг болон хаанаас өөрийн хүсэл сонирхлыг эрж хайдаг талаараа гүн гүнзгий мэдэх боломжийг олно. Хайрын болзоонд та хуучинсаг үзлээр хандахгүй боловч их мөнгө зарцуулахаа зайлсхийх бололтой. Хэрэв боломжтой бол өнөө оройг хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээ. Түүнд анхаарал тавих нь танд ч таатай мэдрэмж төрүүлнэ. 

Үхэр: Ажил амьдралд таатай, таагүй олон зүйл тохиолдоно. Од эрхсийн ерөнхий чиг хандлага таны эрч хүчийг сулруулах тул сэтгэлийн хөдөлгөөнөөр санамсаргүй үйлдэл гаргахаас сэргийл. Өнөөдөр ямар нэгэн төлбөр тооцоо хийх бол сайн шалга. Санхүү мөнгөтэй холбоотой асуудал гарна. Та орлого зарлагаа хяна. Хэн нэгний сайхан амлалт толгой эргүүлж мэднэ.

Ихэр: Өөрийн амьдралаас хэрэггүй асуудлуудаа гарган хая. Ажилдаа бүтээлч хандах, эргэн тойрондоо сайн зүйл хийх зэрэг хүсэл тань үр өгөөжөө өгөх болно. Нарийн жижиг хэсгүүд дээр ч ажиллахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй болно. Сайн эргэцүүлж, тунгаах нь хамгийн зөв арга байна. Өөрчлөлт, шинэчлэлтэд дуртай байгаа тул аль болох тайван бай. 

Мэлхий: Од эрхсийн эерэг чиг хандлага идэвхэжсэнээр танд бодит зорилгоо биелүүлэх хүсэл төрнө. Өнөөдөр уулзсан хүмүүс онцгой хүслийг тань биелүүлэхэд чухал ач холбогдолтой тусламж үзүүлж тус болох юм. Гэхдээ шаардлага гарвал болгоомжтой байх хэрэгтэй. Танд хор хүргэх атаархуу нэгэн байж мэднэ. Бусдад уруу татагдахаас зайлсхий. Хэрэлдэж маргалдсан бүх хүнтэй учраа олохыг бод. 

Арслан: Үйл ажиллагааны чиглэл хайх, мэдлэгээ дээшлүүлэх зэрэгт таатай үе. Гэхээ шинэ ажил эхлэх бол болгоомжтой, хянамгай үйлдэл хий. Харин тодорхой төлөвлөгөөтэй ажлыг идэвхийлэн хий. Ажил хэрэгт гарах өөрчлөлт шинэ боломжууд авчирна. Удаан хугацааны турш яригдсан таны байр суурь өсөх эсэх асуудал тодорхой болно. Өөрт тулгамдаад байгаа асуудлаар итгэл даасан хүнтэйгээ ярилцсанаар, бэрхшээлийг зөв өнцгөөс нь харахад туслах болно.

Охин: Зугаа цэнгэлээс болж та асуудалд орж магадгүй. Зарим асуудал таныг сорьж, сэтгэлийг зовооно. Хэдийгээр та оролцоогүй ч шүүмжлэл өргөн хүрээг хамарч, танд төвөг удах тул биеэ бод. Энэ бүхэн заримдаа бүх зүйлийг төгс байлгах гэж оролддог, биеэ татаж авч чадахгүй байгаа зан чанараас тань шалтгаалж байгаа бололтой. Өөрийн дутагдалтай байдлаа бусдад харуулахгүй гэж хичээгээрэй. 

Жинлүүр: Хий дэмий ярих хэрэггүй яг ажил хэрэг болгох үед л хамгийн чухал мэдээллийг бусдад өг. Ажил хэрэгт тайван хандаж, өдрийг таатай өнгөрөөхийг хичээ. Өөрийнхөө хүсэл эрмэлзэл юу болохыг олж мэдэн, эерэг бодлоор зүрх сэтгэлээ дүүргэ. Шинэ хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Гэхдээ хэт яарах хэрэггүй, бага багаар бие биеэ танихыг хичээ. Яарсан шийдвэр, дэмий зарлага гаргах хэрэггүй. 

Хилэнц: Ямар ч саад бэрхшээл гарсан өөрийн дэврүүн сэтгэлээ дэмжих хэрэгтэй. Гэнэтийн нөхцөл байдлыг таны зөн совин сонсохгүй өнгөрөхөөс болгоомжил. Өнөөдөр та бусдад гялалзан харагдахгүй байсан ч сайн найздаа бол итгэмжлэгдсэн хүн байсаар л байх болно. Од эрхэс таныг бусад хүмүүсээс ялгагдах хувийн онцлогийг гаргаж ирэх болно. Энэ нь танд эргээд хүмүүсийн жинхэнэ төрхийг мэдрэх боломж олгоно. Сэтгэл ханамж нь ямар нэгэн аргаар эсвэл сэтгэл санааны байдлаар илэрнэ. Түрэмгий зангаа барьж ээдрээтэй нөхцөл байдлаас зайлсхий.

Нум: Уран бүтээлтэй холбоотой ажил хийхийг хүсэх болно. Заримдаа өөр мэргэжилтэй ч өөрийн хүссэн зүйлдээ цаг гаргах нь буруу биш. Зарим хүмүүс хамт ажиллагсдадаа сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц санаа олно. Үүнээсээ сайшаал магтаал авч баяртай байх болно. Од эрхэс таны найз нөхөрлөл, үр хүүхдийн холбоог гэрэлтүүлж, аз жаргалыг бэлэглэнэ. Та хүндлэл хайрыг түгээвэл энэхүү боломжийг хэзээд авч чадна.

Матар: Энэ өдөр хэд хэдэн өөрчлөлт, сорилттой тулгарах хэдий ч асуудлыг шийдэхэд та бэлэн байлаа. Хамтран ажиллагсад тань ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй байна. Эсвэл таны хамтрагч болон түнш тань өөрсдийн асуудлаас болж танд туслах завгүй байсан ч амжилтад хүрэх болно. Зарим түрэмгий байдал гарч болох тул та эелдэг дипломатч зан гарга. Шинэ төсөлд эрсдэлтэй алхам хийхэд тийм ч зохимжтой цаг үе биш. 

Хумх: Нүдэнд харагдаж байгаа зүйл бүгд үнэн гэдэгт итгэлтэй байх нь андуурал. Энэ нь магадгүй таны хүсэл хэрэгцээ хоёрын хооронд үүссэн хийсвэр зүйл байж мэдэх юм. Бүх төсөөлөл бодит байдалд нийцэх албагүй. Одоогийн улс төр нийгмийн нөхцөл байдлаас болж их тухгүй байдлыг мэдэрнэ. Маргаашийн шинэ эхлэлд бэлэн бай. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитоор хандаж, боломжтой зүйлсээ тодорхойлон гаргасан үедээ ажилдаа ор.

Загас: Хэрэв та өдрийг сайхан болгохыг хүсвэл бусдыг баярлуулах үйлдэл хийх хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлаа шийдвэрлэж бие биеэсээ нууж байсан зүйлээ ил гаргах хэрэгтэй. Хэн нэгэнд туслахыг хүсэх бөгөөд таны найз нөхөд ч үүнийг дэмжих болно. Анхаарч байх зүйлээ мэдэж авах нь буруу замаар явахаас сэргийлнэ. Ойр зуурын боловч чухал зүйлийг анзаарахгүй байх нь уур цухлыг чинь хүргэх тул эмх цэгцийг чухалчил.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10