Dark Light
Нийгэм | 2025-08-20

ОДООГООР ҮЕР УСТАЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн Шуурхай штабт ажиллаж борооны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж үүрэг чиглэл өглөө. 
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Ц.Ганзориг: Ус цаг уур орчны шинжилгээний газраас (УЦУОШГ) 8 сарын 20-ны 05:00-07:00 цаг, 10:00-16:00 цаг, 20:00-24:00 цагийн хооронд их хэмжээний усархаг бороо орох түүнээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өчигдөр буюу 19-ний өдрөөс мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 05:00-07:00 цагийн хооронд 1.5-3 мм хэмжээтэй хур тунадас орсон.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд ус тогтсон байрлалуудын мэдээ мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб цаг тухай бүрд авч байна. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Шинэ буудлын уулзвар, Сүхбаатар дүүргийн Багшийн дээд сургуулийн урд талын уулзвар дээр ус тогтсон гэх мэдээлэл ирсэн. Ус  зайлуулах арга хэмжээг тухайн дүүргийн штабууд арга хэмжээ  авч ажиллаж байна. Нийслэлийн онцгой байдлын газар болон, Нийслэлийн онцгой комиссын шуурхай  штабт одоогоор үер устай холбоотой ямар нэгэн дуудлага мэдээлэл ирээгүй байна. 
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб дээр нийт есөн төр захиргааны байгууллагын нийт 45 албан хаагч 24 цагийн хугацаагаар ажиллаж байна. Мөн есөн дүүрэгт шуурхай штабууд байгуулагдан менежерүүдээр ахлуулан ажиллаж байна" гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14