Dark Light
Нийгэм | 2025-08-20

“ЗУРАГТ НОМ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ” СУРГАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын ерөнхий газар, Монгол улсын боловсролын их сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв хамтран бага насны хүүхэдтэй ажилладаг боловсрол, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулан “ЗУРАГТ НОМ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. 
Сургалтын зочин илтгэгч "Киото Нотр Дам” их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн профессор Наоми Такай нь оролцогчид дараах агуулгын хүрээнд ойлголт мэдээлэл өгч, харилцан санал солилцсон үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Үүнд: 
  • Зурагт ном нь бага насны буюу 0-5 насны хүүхдийн харилцаа, төсөөлөн бодох, өгүүлбэрээр уншиж, ойлгох чадварт эерэг нөлөөлөл үзүүлдэг талаар, 
  • Бага насны хүүхэдтэй хамтран зурагт ном унших арга зүй, хэрхэн тохиромжтой асуулт асууж харилцаа үүсгэх тухай, 
  • Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн номыг хэрхэн сонгох ашиглах чиглэлээр, 
  • Мөн сургагч багш бага насны хүүхдийн хөгжилд зурагт ном хэрхэн нөлөө үзүүлж буй чиглэлээр хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг хуваалцлаа. 
Сургалтад бага насны хүүхэдтэй ажилладаг боловсрол, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон эцэг эх, асран хамгаалагчдын 50 орчим төлөөлөл танхимаар хамрагдлаа. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14