Dark Light
Нийгэм | 2025-08-20

ШААРДЛАГАТАЙ СЭЛБЭГ, ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай нь уулзалт хийсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа. 
  • 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл худалдан авах,  
  • Уурхайн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлш, шатахууны нөөц, тэсрэх бодис зэрэг чухал хэрэгцээтэй бүтээгдэхүүний стратегийн нөөц бүрдүүлэх,
  • Нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөц бүрдүүлэх,
  • “Шивээ-Овоо” ХК-д хуримтлагдсан өр, төлбөрийн асуудлыг судлан, шийдвэрлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах, цаашид өр төлбөр үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрчим хүчний нүүрс олборлогч компаниудын нүүрсний борлуулах үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос бодитой тогтоох тогтолцоог бүрдүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх,  
  • Стратегийн ордын нөөцийг олон улсын хөрөнгийн бирж, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн тогтоож, үнэ цэнийг нэмэгдүүлэх, тус ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах асуудлыг судалж танилцуулах,
  • Говьсүмбэр аймгийн төвийн дулаан хангамж, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажилд дэмжлэг үзүүлж, шинээр байгуулах 20 МВт дулааны цахилгаан станц байгуулах төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тус тус даалгалаа. 
Ерөнхий сайд Г.Занданшатар уурхайн нөхцөл байдлыг сонсож, албан хаагчидтай уулзах үеэр уурхай ашигтай, тогтвортой ажиллааг хангаж уурхайн ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гүйцэтгэлийн үнэлгээг 50 хүртэл хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлагатайг анхааруулсан. Гүйцэтгэлийн үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаа компанийн удирдлагууд илэрхийлээд байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14