Dark Light
Нийгэм | 2025-08-20

УУРЫН БОЛОН УСАН 174 ЗУУХАНД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2018 оны Засгийн газрын 62 дугаар тогтоол, 2022 оны Засгийн газрын 223 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны А1052 дугаар захирамж гарсан. Тус захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 174 уурын болон усан халаалтын зуухуудад есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.
 
Тэрбээр “2024–2025 оны халаалтын улиралд 174 ширхэг зууханд 87 мянга гаруй тонн түүхий нүүрс түлсэн. Түүхий нүүрсний агаарт ялгаруулах бохирдлын хэмжээг мидлинг, хагас коксон түлштэй харьцуулахад хамаагүй их. Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь байдаг бол мидлинг 22 хувь, хагас кокс 11 хувьтай байсан. Тиймээс уурын болон усан халаалтын зуух, ААН-үүдийг түүхий нүүрс түлэхийг зогсоож, мидлинг буюу баяжуулсан нүүрсний хэрэглээнд ирэх есдүгээр сарын 15-аас шилжүүлнэ. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцаж, “Энержи Ресурс”-ийн шигшсэн мидлинг нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон нийслэлд зуух хэрэглэдэг 112 төрийн байгууллага манлайлж, мидлинг рүү шилжиж байна” гэлээ.
 
Түүнчлэн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд 27 зуухыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 15-нд ажлыг дуусгах аж. Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулж байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14