Томуугийн вирус маш хурдан хувьсан өөрчлөгддөг бөгөөд жил бүр шинэ төрлийн хувилбар гарч ирдэг. Өмнөх жил хийлгэсэн вакцин дараа жилийн шинэ вирусийн эсрэг хангалттай хамгаалахгүй байх эрсдэлтэй.
Яагаад жил бүр вакцин хийлгэх хэрэгтэй вэ?
Жил бүрийн вакцины найрлагыг тухайн жилийн хамгийн түгээмэл тархах магадлалтай вирусийн хэв шинжид тохируулан гаргадаг.
Вакцинд хамрагдсанаар өвчлөхөөс сэргийлэхээс гадна, хүндрэл болон эндэгдлээс хамгаална.