БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2025.08.21, ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.55-19.55
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Аргын тооллын наймдугаар сарын 21, Бархасбадь гараг. Билгийн тооллын 28, Найралт эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 05:55 цагт мандан, 19:55 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.