2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусад хүмүүстэй дотносох, эрх тэгш ярилцахад зөн билэг, эелдэг зан тань тус болно. Нягт нямбай бэлтгэсэн урт хугацааны төлөвлөгөөгөө сайн баримтал. Олдсон боломжийг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэх мэдрэмж чухал. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгах магадлалтай.
Үхэр: Энэ өдөр харилцаа холбоо тогтоох, уран бүтээлийн уулзалт зохиох зэрэгт таатай байна. Өнөөдөр бусдаас хараат бус байдал, эрүүл ухаан, эв дүйгээрээ эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшируулна. Та ч бусдыг бас ийм байхыг шаардах хандлагатай байна. Биеийн дархлаа муудах байдал ажиглагдана.
Ихэр: Амьдралын зарим нөхцөл байдлаас болж өөрийгөө ганцаардаж байгааг ойлгоно. Боломжоороо найз нөхдийнхөө дунд орж, санал бодлоо солилц. Гэхдээ элдэв эрсдэлтэй харилцаанд орооцолдохоос болгоомжил. Өөрийн сул болон давуу чанарыг ухаалгаар хүлээн зөвшөөр.
Мэлхий: Бусдын хандлага гүнзгий нөлөөлж болзошгүй. Сэтгэл зүй гэдэг хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг санавал таагүй байдлаас өөрийгөө авч гарч чадна. Сэжиг бүхий хүмүүсээс тусламж бүү гуй. Янз бүрийн буяны байгууллагатай холбоотой ажил хэрэг идэвхтэй байна. Өөрийн дотоод зөнд итгэ.
Арслан: Бизнес эрхлэгч хүмүүс зарим ивээн тэтгэгч эсвэл хөрөнгө оруулагчаа алдах магадлалтай. Элдэв хов жив, атаархлыг бүү тоо. Шашин шүтлэгийн асуудлууд ажил хэрэгт хүчтэй нөлөөлнө. Бүх хүнтэй адил тэгш харьц. Зарим тохиолдолд нэр хүндээ алдахгүй байх арга замыг олох нь хэцүү байх бололтой.
Охин: Гадаад төрх сэтгэл булаам байх бөгөөд хайрын харилцаа романтик байна. Та өнөөдөр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тал дээр ядах юмгүй байна. Амрах, хөгжилдөх цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Бусдаас магтаалын үгс болон тааламжтай бэлэг хүлээх авах бололтой.
Жинлүүр: Энэ үед нэгэн хэвийн уйтгартай ажил танд зохихгүй. Уйтгартай ажлыг та үр дүнтэй гүйцэтгэж ч чадахгүй. Гэхдээ адал явдал хайсан ч сахилга бат болон итгэл найдвартай байдлын хослол маш чухал шүү. Танд шинэ удирдагч эсвэл хамтрагч гарч ирэх магадлалтай байна.
Хилэнц: Сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй хүмүүс зохих ёсоор шагнагдана. Та магтуулах гавьяатай байсан ч өөрийгөө үнэлэх үнэлгээгээ бүү хэтрүүл. Энэ өдөр аливаа бүтэлгүйтлийг та хүнд хүлээн авна. Учир нь та ялагдах дургүй. Гэхдээ бэрхшээл бүрийн цохилтыг биедээ шингээх хэрэггүй.
Нум: Хамт олны уур амьсгал мэдэгдэхүйц сайжирч, ажил хэрэгч харилцаа эргэн тойрон хүрээлсэн байна. Шинэ хүмүүстэй танилцах нь эрч хүч, урам зоригоор тэтгэх болно. Нэмэгдэл орлогын эх үүсвэр олох болон шинэлэг үйл ажиллагааны төрөл судлах зэрэг үйл ажиллагаа амжилттай болно.
Матар: Ирээдүйн үйл хэргийнхээ төлөө эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй байх нь танд боломж олгоно. Хувь заяаны гэнэтийн эргэлтэд бэлэн бай. Алдаа гаргахгүй байх ёстой тул ухаан бодлоо цэгцэлж, хийх үйлдлээ эргэцүүлэн бод. Санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй тул хэрэгцээгүй эд зүйл худалдан авах, найдваргүй зээл өгөх зэргээс зайлсхий.
Хумх: Шинэ арга барил нэвтрүүлэхэд хүндрэл тулгарна. Бизнесийн түншлэлээ өөрчлөхөд тохиромжгүй үе. Амьдралын хэв хэмжээний тухай үзэл бодол тань тодорхойгүй байна. Хайж байгаа зүйлээ олж, зөв дүгнэлтэд хүрэх нь чухал ч ажил хэрэгтээ хуучин аргаа баримтал. Таны илүү сайн хэмээн бодсон зүйл тань эндүүрэл байх магадлалтай.
Загас: Архаг өвчин сэдрэх халдвар авч болзошгүй байна. Бие организмынхаа ямар ч өөрчлөлтөд туйлын анхааралтай хандахыг од эрхэс танд зөвлөж байна. Та өөрийн хувийн ажилдаа түлхүү анхаар. Өдөр тутмын ач холбогдол багатай ажил хэрэгт хамаг цагаа зориулахаас зайлсхий. Сэтгэл санаагаа аль болох тайван байлга.