Dark Light
Нийгэм | 2025-08-25

ЭНЭ 7 ХОНОГ БОРООТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
26-30-ны хооронд нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
 
Хур тунадас: 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 9 дүгээр сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 02-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, 09 дүгээр сарын 01-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 03-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур 27-30-ны хооронд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст, 09 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 02-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 26, 27-нд бага зэргийн аадар бороо, 29,30-нд бороо орно. Дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 27-30-ны хооронд сэрүүсэж шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, бусад хугацаанд дулаахан шөнөдөө +8...+11 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00