Dark Light
Нийгэм | 2025-08-25

ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд элсэгчдийн “Цэргийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, доктор (Ph.D), бригадын генерал Т.Сүхболд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлагуудын удирдлага, хүндэт зочид оролцов.

Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд 500 орчим суралцагч цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад 1 сарын хугацаанд хамрагдаж, “Цэргийн тангараг” өргөн “Сонсогч” цол гардан авсан юм.

Үүнээс 232 суралцагч Цагдаа, Дотоодын цэргийн мэргэжлийг сонгон элсэн орлоо.

Арга хэмжээний үеэр сонсогчид ёслолын жагсаал, бэлтгэсэн урлагийн тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолтыг хүндэт зочид болон гэр бүлийнхэндээ толилуулсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14