2025-2026 оны хичээлийн жилд МУИС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, ХААИС-ийн сургалтын төлбөр, кредитийн үнэлгээний мэдээллийг хүргэж байна.
МУИС-ИЙН КРЕДИТ 9200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
МУИС энэ хичээлийн жилд кредит үнэлгээгээ 9200 төгрөгөөр нэмжээ. Өнгөрсөн жил нэг кредитийн үнэлгээ 168800 төгрөг байсан бол энэ жил 9200 төгрөгөөр нэмж 178000 төгрөг болсон байна.
АШУҮИС-ИЙН ТӨЛБӨР 5.270.000 ТӨГРӨГ
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн энэ жилийн кредит цагийн үнэлгээ 170000 төгрөг. Үүнээс хэдэн кредит хичээл сонгосноороо төлбөрийн үнэлгээ ялгаатай байгаа юм. Энэ нь 2024-2025 оны хичээлийн жилийн үнэлгээ хэвээрээ буюу нэмээгүй байна.
МУБИС-ИЙН ТӨЛБӨР 3.894.000 ТӨГРӨГ
МУБИС 2025-2026 оны хичээлийн жилд төлбөрөө 3894000 төгрөгөөр тогтоожээ. Харин Архангай, Баян-Өлгий салбар сургуулийн төлбөр 3450000 төгрөг. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн төлбөр 3561000, 2739000 төгрөг байв.
ШУТИС-ИЙН 2025-2026 ОНЫ КРЕДИТ ҮНЭЛГЭЭ 185-190 МЯНГАН ТӨГРӨГ
ШУТИС-ийн нэг цагийн кредит үнэлгээ 185-190 мянган төгрөг болжээ. Өнгөрсөн хичээлийн жилд энэ үнэлгээ 148-195 мянган төгрөг байсан юм.
ХААИС-ИЙН КРЕДИТИЙН ҮНЭЛГЭЭ 156-169 МЯНГАН ТӨГРӨГ
ХААИС-Эдийн засгийн сургуулийн төлбөрийн загвараас харвал энэ хичээлийн жилд тус сургуулийн кредитийн үнэлгээ 156-169 мянган төгрөг байх нь. Хичээл сонголт, цагаасаа хамаарч тус бүр төлбөр өөрчлөгдөнө. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуулийн кредитийн үнэлгээ 135-166 мянган төгрөг байжээ.