Dark Light
Нийгэм | 2025-08-25

ЭНЭ 7 ХОНОГИЙН 12 ОРДЫН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн (2025/08/25 - 2025/08/31)  12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногт ажил дээрх өдөр тутмын үүрэг хариуцлага таныг багагүй стресстүүлэх бололтой. Ажлын хүнд асуудлыг ойр дотнын хүнтэйгээ хуваалц. Дотроо хадгалж явсны хэрэггүй. Хууль ёс болон уламжлалт зан үйлийг дагаж мөрдөхийг хичээ. Томоохон өөрчлөлтийн сайн нөлөөгөөр гэр бүлийн харьцаа тааламжтай болох эхлэл тавигдана. Таны хийсэн санаандгүй үйлдэл амжилт авчирч магадгүй. Бусдад болон өөртөө үл итгэх зангаасаа сал. Таны сэжигч зан итгэлтэй найз нөхдийг тань үргээж болно гэдгийг сана. Аахар шаахар асуудлаар бүү оролд. Гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж бүх зүйлийг дэс дараалалтай гүйцэтгэ. Хичээл зүтгэлтэй, идэвх оролдлоготой хүмүүсийн нууц авьяас илэрнэ. Шинэ ажлын болон албан тушаал дэвших санал хүлээн авна. Ёс зүйтэй байж, уламжлалт зан заншлыг сайн дага. Долоо хоногийн сүүл рүү албаны бичиг баримт бүрдүүлэхэд таатай. Амьдралын эрч хүч, ажил хэрэгч чанар өсөн нэмэгдэнэ. Олон нийтийн зүтгэлтэн, нийгмийн идэвхтэн болон улс төрчдийн үйл ажиллагаанд өгөөжтэй байна. Гэхдээ гэрээ хэлэлцээр байгуулах болон аян замд явахад багагүй саад гарна. Чухал шийдвэр яаран бүү гарга. Хэрвээ та ажлаа солих гэж байгаа бол энэ талаар сайн судлах нь тохиромжтой байх. Ойр дотнын зарим хүмүүсийн таагүй зан авираас болж сэтгэл гонсойно. Гэр орны ахуйн ажилд оролцон, дотоод уур амьсгалыг эерэг байлгахыг хичээ. Гэр бүлд үл ойлголцол гарвал чин сэтгэлээсээ ярилц. Дотнын хүмүүсээ юу хүсэж байгааг мэдэр.

Үхэр: Энэ долоо хоногт эрч хүчтэй ажиллавал дуртай зүйлдээ цаг гаргах боломжтой болно. Хүсэл мөрөөдлөө бодит байдалтай бүү хутга. Аливаа хэтрүүлсэн дүгнэлтээс болж сэтгэл санаа тайван бус байна. Ажил хэргийн харилцаанд найдвартай чанараа харуул. Хамтрагч нартаа ажлынхаа бодит байдлыг танилцуулах нь тохиромжтой. Нөхцөл байдлын эерэг болон сөрөг талуудыг ил тод мэдээл. Санхүүгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаас та гайхалтай хариу арга хэмжээ авсны үр дүнд гарч чадна. Арилжаа наймааны ажилд түншүүд эсвэл найз нөхөд дэмжлэг үзүүлэх бололтой. Хувийн харьцааг шалгах үйл явдал болно. Хий хардалтаас болж хайр дурлал тань бүтэлгүйтэх болно. Олон хүн бужигнасан газраар бүү яв. Гарал үүсэл тодорхойгүй хоол хүнс болон хатуу архи дарс бүү хэрэглэ. Эрүүл мэнд муудаж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү зарим зүйл бодож төлөвлөснөөс тэс өөрөөр эргэнэ. Таагүй нөхцөл байдал үүссэн ч сэтгэлээр бүү уна. Хэрэгтэй гэснээ бүгдийг нь хий. Үүссэн бэрхшээлтэй зөв аргаар, үр бүтээлтэй тэмцэж сур. Таны амьдралд саад тотгор учирсан үед хамаатан садан, найз нөхдийнхөө өгөөмөр уужим сэтгэлийг мэдрэх болно. Гэнэтийн уулзалт, санамсаргүй учрал зэрэг үйл явдал тохионо. Сандарч тэвдсэн хүмүүст жижиг асуудал уул шиг том санагдана. Ямар ч нөхцөл байдалд урам зоригтой байх нь зөв хандлага болно. Эрх чөлөөнд тэмүүлэх, нөхөрлөлдөө үнэнч байх зэрэг нь танаас багагүй тэсвэр тэвчээр шаардана. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх зэрэг нь танд таатай байна. Бусдын ач тусыг аль болох хурдан хариулахыг хичээ. 

Ихэр: Энэ долоо хоногт чухал асуудал дээр шийдвэр гаргах шаардлага үүснэ. Санаа зовох асуудал буруу ташаа мэдээллээс болсон байх магадлалтай. Олны үг ортой байх ч хувийн харилцаагаа бүхнээс хамгаал. Алс газар явах шаардлага гарч ирнэ. Таны амархан зам харагдсан ч ганцаар хол явахгүй байхыг хичээ. Сайн харилцаа холбоо тогтоохыг үргэлж чухалд үз. Өөрийн хайнга байдлаас болж хувь заяаны дохиог сонсохгүй байх талтай. Бусдын зөвлөгөөг сонсож асуудалд эрүүл ухаанаар ханд. Нөхцөл байдлыг урьдчилан мэдрэх чадвар хэрэг болно. Ихэнх хүмүүс бусдын санаа бодолд нөлөөлөх чадвартай байна. Гэхдээ өөртөө хэт итгэх нь осолтой. Энэ үед таны хувийн амьдралд өөрчлөлт гарах учрал тохионо. Үр хүүхэдтэй хүмүүс тэднийхээ хичээл сургуультай холбоотой асуудалд сайн анхаар. Залуу хүмүүс мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Бизнес эрхлэгч хүмүүсийн шинэ санаа ажил хэрэг болж магадгүй. Хэрвээ танд олон өрсөлдөгч байгаа бол ойрын үед анхааралтай бай. Долоо хоногийн сүүл рүү ажил дээрх зохион байгуулалтын өөрчлөлтөөс болж хэрүүл маргаан гарч болзошгүй. Хариуцлагагүй байдал гаргахаас зайлсхий. Ойр дотнын найзууд болон гэр бүлийн хүмүүстэйгээ харилцах харьцаагаа хянаж үзэх шаардлага гарна. Зөв хандлагатай хосуудын харьцаа таатай байна. Өмнөх үл ойлголцол, хар сэжиг арилна. Амьдралд онцгой өөрчлөлт тохиолдохгүй ч уйдах хэрэггүй. Гэр бүл, ойр дотно хүмүүстэйгээ амралтаа хөгжилтэй сайхан өнгөрүүлэхийг хичээ. Дотно хүндээ бэлэг өгч, эерэг сэтгэл хөдлөлийг нь төрүүл. Ах дүү, төрөл төрөгсөдтэйгөө ойр ойрхон уулз. Энэ нь бүхий л харилцаанд эергээр нөлөөлнө. Дархлаа муудаж, амьсгалын систем өвдөж болзошгүй байна. Эрүүл агаарт гарахыг урьтал болго. Од эрхэс таны гэр бүлд аз жаргалтай өөрчлөлтийг амлаж байна. Жинхэнэ хайраар холбогдсон гэрлэлтийн үнэ цэнэ тодорно.

Мэлхий:Энэ долоо хоногт хамтран ажилладаг хүмүүстэй үүссэн таагүй харьцаа сайжирч, ажил хэрэг хурдтай урагшилна. Харин гадаад нөлөөнөөс ихэвчлэн хамаарсан санхүүгийн хүндрэл байх ч бүү санаа зов. Энэ нь удахгүй хэвийн болно. Ажил хэргийн төсөл дээрээ олон хүний уялдаа холбоог ханган ажиллуулж чадна. Энэ үед бий болсон холбоо харилцаа таны хувьд сайн ирээдүйг нээж байна. Амжилтад тань дургүй хүмүүст нууцаа ярихаас зайлсхий. Эргэн тойрныхондоо сэтгэл татам харагдах хэрэгтэй болно. Гадаад төрхдөө анхаарал тавь. Үсчин гоо сайханд очиход таатай. Амьдралын түвшингээ дээшлүүлэхэд аз ивээнэ. Ажилдаа хариуцлагатай ханд. Сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Мөн хувийн зохион байгуулалтгүй, анхаарал муутайгаас болж амьдралд хүндрэл учирч мэднэ. Иймд од эрхсийн нөлөөг сэтгэлийн тэвчээр болон сонор сэрэмж гарган давж гар. Долоо хоногийн сүүл рүү хэрэгцээтэй эд зүйл худалдаж авах хэрэгтэй. Гэр бүлийн харьцаа итгэлтэй, найрсаг болно. Өөрийн удирдан зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсын хараатай болохоо мэдрүүл. Өмнө гүйцэтгэсэн ажлууд муугүй ашиг авчирч, санхүүгийн тогтвортой байдлыг эхлүүлнэ. Эрч хүч буурч магадгүй. Зүрх судасны системийн өвчтэй хүмүүсийн бие тавгүйтэж болзошгүй. Өвчнөө бага бодож, цаг заваа эрүүл мэндээ сайжруулахад зориул. Өмнөх амьдралын таагүй дурсамжаа аль болох мартаарай. Залуу хүмүүс аль болох идэвхтэй амьдрах хэрэгтэй үе. Харин дунд насныхан ажлын ачааллаа тохируулах төлөвлөгөөг эртнээс боловсруул. Зарим хол газар явах хүмүүс бичиг баримтаа сайн нягтлан шалга. Хайртай хосуудын харилцаанд ээдрээ үүснэ.

Арслан: Энэ долоо хоногт бизнес эрхлэгч хүмүүсийг төөрөгдүүлж, хууран мэхлэх оролдлого гарч болзошгүй байна. Ихэнх хүмүүс ажил хэргийн харилцаандаа санаа зовно. Танилын хүрээлэл болон өөрийн арга барилаа өөрчлөх боломж, шинэ арга замыг хайх болно. Шинэ танилтай болно. Эсвэл эртний харилцаагаа сэргээх ч магадлалтай өдөр. Таны амьдралын эрч хүч ямар ч ажлыг ард гарч чадахаар өндөр байна. Ихэнх хүмүүсийн санхүүгийн байдал тогтвортой байна. Эрхэлдэг мэргэжлийн үйл ажиллагаанаас өөр эх үүсвэрээс мөнгө олох боломж гарна. Ойр дотнын хүмүүс тань хориглож байвч зарим хүмүүс хэт чөлөөт амьдралын хэв маягийг хүснэ. Эрүүл мэнддээ анхаар. Бусадтай хурц эмзэг сэдвээр ярилцахаас зайлсхий. Холоос зочид ирж магадгүй. Хэрэв таны эргэн тойронд тав тухгүй байвал аливаа албадмал харьцаанаас зайлсхийх боломж гарга. Таны чухал харилцаа холбоонд хуурамч мэдээлэл гай болж магадгүй тул болгоомжтой бай. Долоо хоногийн сүүл рүү эхлүүлсэн ажил дээрээ санаснаа биелүүлэхэд тань хэн нэгэн саад болохоор санаархаж байна. Зарим үйл ажиллагаагаа далдуур идэвхтэй явуулах нь зохимжтой. Хайрын холбоонд удаан хадгалагдсан асуудал дэвэрнэ. Эв эеийг хичээх нь цаашдын харилцаанд тустай байна. Та гэр бүлийн уур амьсгалдаа шинэ эрч хүч нэмнэ. Энэ үед хүүхдүүдтэйгээ харилцан ойлголцоход ээлтэй байх болно. Зөв шударга зангаа харуулснаар амжилтад хүрнэ. Танд тусалсан ойр дотнын хүндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийл. Хичээл сурлагатай холбоотой үйл ажиллагаанд таатай байна. Сурлагын чанарыг нь сайжруулахын тулд үр хүүхдээ ур чадваргүй гэж загнах хэрэггүй. Олны дунд тархсан цуу ярианд автах хэрэггүй. Аливаа шийдвэрийг гаргахад гаднын нөлөө ил далд ихээр нөлөөлөх магадлалтай үе. 

Охин: Энэ долоо хоногт хэт ачаалалтай удаан ажиллахаас зайлсхий. Учир нь эрүүл мэндэд таагүй явдал тохиолдож болзошгүй байна. Мөн эсрэгээрээ идэвхгүй байдлаас болж ашиг сонирхлоо алдаж болзошгүй. Хосуудын харилцаа хөндий хоосон мэт санагдсан ч од эрхсийн ивээлээр удахгүй сайхан харилцаа нь сэргэх болно. Чухал сонголт хийхдээ долоо хэмжиж нэг огтол. Асуудалд гарц олох боловч тодорхой шийдэлд хүрэхгүй байж магадгүй. Сонирхолтой хүмүүстэй уулзаж, урлагийн бүтээл сонирхож болзошгүй. Романтик уулзалт сайхан байна. Өөртэйгөө сонирхол нэгтэй хүмүүстэй харьцахад тохиромжтой. Бусдын сайн сайхан чанарыг дэмжих тохиромжтой үе. Хувь заяа боломж олговол бүү алд. Энэ үед карьераа өсгөх боломж гарна. Гэнэтийн бэлэг хүлээж байрандаа суух хэрэггүй. Гэхдээ бодлогогүй үг таны ажлын явцад муугаар нөлөөлж болно. Хамт ажиллагсдынхаа өмнө нөлөө бүхий хүмүүст долигонох шаардлагагүй. Долоо хоногийн сүүл рүү бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр гарга. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлийн тал дээр тууштай байгаарай. Хоёрдмол санаатай болон бусдын бодож олсон шинэ санааг ойлгодоггүй хүмүүстэй зөрчилдөх бололтой. Шинэ ажил хэрэгт урам зоригтойгоор дайран орох боловч хэсэг хугацааны дараа өдөр тутмын хэвийн байдалдаа орохыг хүснэ. Ямар ч ажлыг хийхэд багагүй эр зориг хэрэг болно. Залуу хүмүүс чухал шийдвэр гаргах үе. Олны хэл аманд өртөх магадлалтай. Хүлээцтэй байх нь чухал. Гэхдээ үзэл бодлоо сайн хамгаал. Дургүй зүйлээрээ оролдож чөлөөт цагаа өнгөрүүлэхээс зайлсхий. Хайрын харьцаа хурцдаж магадгүй. Гэр бүлээ хүндэтгэн харилцан ойлголцох нь чухал үе. Хоёр биеэ уучил. 

Жинлүүр: Энэ долоо хоногт мэдлэг, мэргэжлээ ахиулахаар шармайж буй хүмүүс амжилттай байна. Од эрхэс зөв нөлөөтэй хүнээс зөвлөгөө авах нь таны ирээдүйд том түлхэц өгнө гэж зөвлөж байна. Санхүүгийн тайлангаа дахин сайн шалга. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажлаар муугүй орлого олох боломж байна. Гэрээний зарим нөхцөл ээдрээтэй ирээдүй үүсгэж болох тул анхааралтай судал. Хамтран ажиллагсдадаа дээд зэргийн анхаарал тавьж, хүндэтгэлтэй хандвал байр сууриа өсгөж чадна. Гэхдээ та өөртөө хэт итгэлтэй байдлаасаа болж алдагдал хүлээнэ. Шаардлагатай үед нь хүлээцтэй байх хэрэгтэй. Алдаа гаргасан бол хүлээн зөвшөөрч сур. Та бусдаас тусламж хайх хэрэгтэй болно. Хүнд нөхцөл байдалд орсон ч хэрүүл маргаанд хүрэхгүйг хичээ. Оюун ухааны удирдлагаар та аливаа таагүй өдөөн хатгалгыг даван туулж чадна. Долоо хоногийн сүүл рүү багаар ажиллах чадвараа гаргавал гайхамшигтай амжилттай байх болно. Өөрийн үзэл санааг бусдад зоригтойгоор мэдрүүл. Ямар нэг арга хэмжээ зохион байгуулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа ил болго. Хамтрагчаа шүүмжлэхгүй байхыг хичээ. Эс бөгөөс зөрчилдөөнд хүрч болзошгүй. Эрч хүч суларч, ур чадвар буурах тул аль болох тайван байх нь тохиромжтой. Хэцүү нөхцөл байдал таныг хүйтэн хөндий, хайхрамжгүй болгох магадлалтай. Анхаарал болгоомжтой байх үе. Залуу хүмүүс шинэ хайртай учрах магадлалтай. Зөв хооллож байх шаардлагатай байна. Хэт өөх тостой, хурц хоол хүнсийг тааруулж хэрэглэ. Эрүүл агаарт гарч эрч хүчээ сэргээ. Од эрхсийн нөлөөг өөрийн амьдралын хэмнэлдээ зөв тусгаж ав.  

Хилэнц: Энэ долоо хоног амьдралдаа өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Сонирхолтой сорилтоос амьдралын ухаанд суралцана. Энэ хуримтлуулсан арга туршлага ирээдүйд чинь том амжилт олох үндэс болно. Гэнэтийн сонирхолтой мэдээ ирэх байх. Ойр дотнын хүмүүсийнхээ талаар сайхан мэдээ болон гайхалтай амжилт сонсох магадлалтай. Таны найрсаг зан, бусдын алдааг уучлах чадвар эргэн тойрондоо тав тухтай уур амьсгалыг бүрдүүлж, ажлын бүтээмжийг сайжруулна. Эрч хүчээ нөхцөл байдалд бодитоор тохируулан зарцуулж, бүх зүйлийг зөв дүгнэхийг хичээ. Удирдах ажилтай хүмүүсийн ажил хэрэг төлөвлөснөөр байх бололтой. Улс төрч болон төрийн албан тушаалтнууд үнэнч шударга байвал нэр хүндтэй болж, алдар гавьяагаа үнэлүүлнэ. Уран бүтээлч хүмүүс авьяасаа гаргах боломжтой байна. Ажилдаа эзэн болсон бүх хүнийг од эрхэс ивээлдээ авна. Шинэ ажилд орох хүмүүсээс мэргэжлийн хүнээс тусламж зөвлөгөө авах нь тохиромжтой болохыг од эрхэс сануулж байна. Санамсаргүй байдлаар бэлэг дурсгал болон мөнгө санхүүгийн тусламж хүлээн авч магадгүй. Эрүүл мэндээ анхаар. Хоол боловсруулах систем хямарна. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын хүмүүстээ таагүй сэтгэгдэл төрүүлэхээс сэргийл. Хувийн амьдралдаа уян хатан байж буулт хийж сур. Тэгвэл хосууд илүү ойр дотно болно. Үзэл бодлоо сайн цэгнэж, биеэ барь. Нууц далд утгатай мэдээлэлтэй ажиллах бол алхам бүрээ хяна. Сайн судлаагүй үйл ажиллагаа эхлэх гэж бүү яар. Зөн мэдрэмж өндөр байна. Гэнэтийн үйл явдлаас болж найз нөхөд, удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай. Материаллаг байдалтай холбоотой таагүй явдал учрах магадлалтай. Ажлаа урсгалаар нь хаяхыг хүсэж, эрүүл мэнддээ санаа тавихаас ч залхуурна. Биеэ зөв авч явахад анхаарал их шаардана. Санаа муутай хүмүүс тантай дотносохыг оролдоно. Танд тамир тэнхээ сайжруулах амралт болон арга хэрэгсэл шаардлагатай байгааг од эрхэс зөвлөж байна.

Нум: Энэ долоо хоногт ойр дотнын хүмүүсийн тусламж таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Таны хайр сэтгэлийн харилцаанд бүх зүйл бүтэмжтэй байна.Шинээр ажилд орохыг сонирхож буй хүмүүс нөхцөл байдлаа дахин нэг эргэцүүлж тунгаахад илүүдэхгүй бололтой. Таны мэргэжлийн ур чадварыг хүмүүс зохих ёсоор үнэлэх болно. Та шургуу ажилласан хөдөлмөрийн үр дүнгээрээ хэрэгцээ шаардлагаа хангах боломжтой болно. Өөрийнхөө удаан хугацаанд бодож мөрөөдсөн зүйлээ авснаар та аз жаргалтай байх болно. Эрх тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрөхийн өмнө танд ийм нөхцөл тохирох эсэх талаар сайтар тунгаан бодохыг од эрхэс зөвлөж байна. Таны өмнө сонголт хийх шаардлага үүснэ. Та бусадтай хамтран ажиллах хэрэгцээгээ мэдэрдэг тул сонголт мэргэн байх ёстой. Холоос ирэх мэдээллийг сайн нягтал. Сэтгэл хөдлөл ихтэй байх ч уужуу тайван, бусдын нөхөрсөг зөвлөгөөг хүлээн авах зэрэг шинжүүд илэрнэ. Удаан үргэлжилсэн санхүүгийн хүндрэлээс гарах боломж харагдана. Иймээс чухал уулзалт, харилцаа холбоондоо сайн анхаар. Хайхрамгүй үйлдлээ эргэн нягталж засах боломжийг байнга эрэлхийл. Долоо хоногийн сүүл рүү атаархуу хүмүүсийн явуулга ажил хэрэгт таагүй нөлөөлж эхэлнэ. Хариу арга хэмжээг далайцтай явуулах нь тохиромжтой. Худалдаа наймаа хийхдээ болгоомжтой бай. Үнэтэй эд зүйлийг сайн шалгаж авахгүй бол мөнгөө дэмий үрэх магадлалтай байна. Аливаа хамтын ажиллагаа бүрийг үр ашигтай, бүтээлч болгохыг хичээ. Өөрийгөө сайн мэргэжилтэн гэдгээ харуул. Та бусдад хэрэгцээтэй нэр хүндтэй хувь хүн байх боломжтой. Таны хатуужил тэвчээр, сэтгэлийн хүч тэнхээ аливаа асуудлыг хэвийн болгож чадна. Сурган хүмүүжүүлэх ажил хийдэг хүмүүст таатай үйл явдал болно. Ихэнх хүмүүс бусдад байгаа авьяас чадварыг илрүүлэх ур чадвартай байна. Гэр бүл, хайртай хүндээ тавих таны анхаарал халамж энэ үед их хэрэгтэй байна. Хайртай хүмүүс тань таны хайр халамжид улам сэтгэл татам харагдах болно.   

Матар: Энэ долоо хоногт холбоо харилцаа нь муугүй боломж авчирна. Хөрөнгө оруулалт хийх хүмүүс гарах зарлагаа сайн тооцох хэрэгтэй болно. Таны орлого саатаж, худалдан авахаар зэхэж байсан зүйлсийн төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Ямар ч үед нөөц төлөвлөгөөтэй байхыг хичээ. Мөн олсон орлогын тодорхой хувийг зорилготойгоор хадгалж сур. Олдсон боломжоо зөв ашиглавал ажил дээрээ өөрийгөө харуулж, дарга удирдлагадаа сайшаагдах болно. Гэхдээ хэт алдар нэр хөөцөлдөх нь таныг хамт олны дунд эвгүй байдалд оруулна. Санхүүгийн томоохон үйл ажиллагаа бүү явуул. Урьдчилан төлөвлөөгүй бол худалдан авалт бүү хий. Эхэлсэн ажлаа гүйцээж чадалгүй замын дундаас хаях юм бол багагүй хөрөнгө мөнгө цаг зав алдаж болзошгүй. Томилолтоор болон арилжаа наймааны ажлаар гадаад улс руу аялах шаардлага гарах магадлалтай. Гадаадад суралцах хүсэлтэй хүмүүс таатай хариу авна. Хайр дурлалын асуудалд алдаа гаргавал аз жаргалтай төгсөх хүсэл таагүй байдлаар солигдоно. Таны хөнгөмсөг занг од эрхэс таалахгүй бололтой. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн идэвхжил таны амьдралыг ч идэвхжүүлнэ. Гэхдээ сайн мэдэхгүй зүйлд хамаагүй хүч гаргавал удирдлагаа алдаж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө дээд зэргээр бүү илэрхийл. Бүх зүйлийг хэмжээнд нь барь. Алдаа гаргах болон буруу үг хэлэхээс зайлсхийхийн тулд туулсан туршлагаа эргэн санадаг байх хэрэгтэй. Танд учирсан ажил хэрэгтэй холбоотой хүндрэлүүд санхүүгийн байдалд тань нөлөөлөхгүй байх арга замыг ол. Та мэдрэмжтэй тул гадаад байдал, үйл хөдлөлөөрөө бусдын анхаарлыг татах болно. Ганц бие хүмүүс эсрэг хүйсийнхээ хүний анхаарлын төвд байна. Аядуу зөөлөн болон омголон түргэн зан танд хослон илэрнэ.  

Хумх: Долоо хоногийн эхээр урьд нь бодож байсан зүйл бодит байдлаас зөрүүтэй байх магадлалтай. Бусад хүмүүст тусалсныхаа үр шимийг амсана. Гэхдээ аливаад болгоомжтой байж, чухал шийдвэр гаргах бол найз нөхөд болон бусад шаардлагатай хүмүүсийн санаа бодлыг заавал сонс. Ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч магадгүй. Эрчимтэй эмчилгээг шууд эхэлбэл үр дүнгээ өгнө. Их ажлаас болж мэдрэлийн хэт ачаалал авахаас зайлсхий. Амарч алжаалаа тайлах боломж олох хэрэгтэй болно. Таагүй өөрчлөлтөөс болж зарим зүйл бүтэлгүйтэж магадгүй. Сэтгэлийн тэнхээтэй байж бэрхшээлийг даван туулна. Долоо хоногийн дунд үеэс хойш ямар нэг хууль дүрэм зөрчих үйлдэл гаргаж болохгүй. Ёс зүйтэй байдлыг эрхэмлэдэг чанар амжилт гаргахад нөлөөлнө. Санхүүгийн оновчтой шийдвэр гаргаагүйгээс сайн хамтрагч нарын харилцаанд бага зэргийн ан цав үүснэ. Холимог хандлага давамгайлах учир төөрөлдөж болзошгүй. Бясалгал нь тайвширч, эргэцүүлэн бодох боломж өгнө. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, чухал ажил хэрэгтээ гол санаагаа оруулснаар та сэтгэл хангалуун үлдэх болно. Судалгаагүй шийдвэр, худал мэдээллийг нягтлаагүйгээс болж өөрийн болон бусдын эд хөрөнгийг үрэн таран хийх магадлалтай байна. Бусдын өмнөөс ичих мэдрэмж авч, санаа зовох болно. Дотнын хүмүүсээ сэтгэл санаа болон эд материалын хувьд дэмж. Ойр дотнын хүмүүстээ шийдэхэд төвөгтэй асуудлыг нь шийдвэрлэхэд өөрийн оюун ухаанаа ашигла. Эрүүл мэндээ бэхжүүлэх талаар анхаар. Эрүүл мэндийн хэвийн байдал болон эрч хүчээ хэрхэн барьж байх талаар мэдлэг олж авах хэрэгтэй. Элдэв халдварт өвчнөөс сайн сэргийлэх шаардлагатай үе. Таны мэдрэлийн системийг шалгаж сорих үйл явдал болно. Эргэн тойронд жижиг сажиг таагүй зүйлс гарсаар байх болно. Амар тайван хүлээцтэй байдал л таныг элдэв стресс, нойргүйдлээс сэргийлэхэд ашиг тусаа өгнө. Өөрийгөө таньж мэдрэхэд цаг зав гарга. 

Загас: Энэ долоо хоногт хэт их эрч хүч зарцуулснаас болоод ядаргаанд орж болзошгүй. Өндөр ачаалал туйлдуулсан бол ажлын хэмнэлээ хянаж тохируул. Олсон мэдээллээ ашиглан хуучин холбоогоо сэргээхэд тохиромжтой. Та олны анхаарлын төвд байж, бусдад таалагдахыг хүснэ. Уран бүтээлч хүмүүсийн нэр алдар олох гэсэн хүчин чармайлт нь бодит үр дүн авчирна. Зөн билэг тань таныг олон нийтийн уур амьсгалыг мэдрэхэд тусална. Өөрийгөө харуулах боломжийг эергээр хүлээн ав. Харилцаа холбоогоо ухамсартайгаар бэхжүүлэх тал дээр түлхүү анхаар. Саруул ухаанаар сэтгэж, түрэмгий бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Илүү дутуу зүйлд мөнгө үрэхээ зогсоо. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл худалдан авах бол энэ нь оновчтой шийдвэр биш байна. Эрүүл мэндийн асуудлаа мэргэжлийн эмчид үзүүлж оношлуул. Хайр сэтгэлд тохиолдлын учралыг бүү аз жаргалд тооц. Долоо хоногийн сүүл рүү ажилдаа хэт улайрснаас болж гаргасан алдаа төлөвлөсөн ажлаа хийхэд саад болж магадгүй байна. Өөрийгөө сайн эзэмдэж, ялихгүй юманд их хүч зарцуулахгүй байхыг хичээ. Шинээр ажил эхлэх, амьдралын чухал асуудал шийдвэрлэхэд тохиромжгүй байна. Танд гялалзсан хүсэл мэдрэмж төрөх боловч энэ удаа хайрын адал явдалд зориулах цаг хугацаа, эрч хүч байхгүй байна. Амар тайван орчин танд илүү чухал байна. Олныг хамарсан арга хэмжээнд анхааралтай оролцоорой. Бусдын санаа бодлыг шууд хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Од эрхсийн нөлөө тийм ч ойлгомжтой биш үе тул илүү биеэ барьж, хэлэх үг үйлдлээ сайн анхаар. Гэр бүлийн хосууд хоорондоо найрсаг харилцаатай байх нь маш чухал. Энэ байдал тайван дулаан уур амьсгалыг бий болгоно. Сэтгэл хангалуун байх эсэх нь санхүүгийн байдлаас багагүй хамаарах бололтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14