Dark Light
Нийгэм | 2025-08-25

ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ТЭГШ, СОНДГОЙ ЗОХИЦУУЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн турш автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна.
Тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт 2025.08.27–09.16-ны хооронд өдөр бүр 08:00–20:00 цагийн хооронд хэрэгжинэ. Энэ хугацаанд бүсчлэл хамаарахгүй, зөвхөн улсын дугаарын сүүлчийн оронгоор ангилан нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд нэгэн жигд мөрдөж хөдөлгөөнд оролцоно.
2025.09.01-ний өдөр тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй.
Замын хөдөлгөөнд оролцох өдрүүд
 
Тэгш дугаартай (0, 2, 4, 6, 
  1. 08/28, 08/30, 09/02, 09/04, 09/06, 09/08, 09/10, 09/12, 09/14, 09/16
Сондгой дугаартай (1, 3, 5, 7, 9)

    2. 08/27, 08/29, 08/31, 09/03, 09/05, 09/07, 09/09, 09/11, 09/13, 09/15 хөдөлгөөнд оролцоно.

Тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй тээврийн хэрэгсэл:
  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ, үзүүлдэг
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдийг үйлчлэх,
  • Нийтийн тээврийн
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын гэсэн тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

Т.УНДРАХБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16