Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн замд замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх үүрэг өгсөн. Үүрэг биелж, гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгож байгааг бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг цаашид шийдэх юм.
Өнөөдрөөс эхэлж иргэн та дараах байршилд тэмдэглэсэн мопед, скүүтэрийн зогсоолд өөрийн түрээсэлж буй унаагаа байршуулах боломжтой боллоо.
Бага тойруугийн гудамж(Зоос гоёлоос GS25 хүртэл ) 218ш
Сүхбаатарын Талбай автобусны буудал 75ш
Central Tower(талбайн зүүн талд) 40ш
Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд 47ш
Тусгаар тогтнолын ордон 40ш
Соёлын төв өргөөний хойд талд 16ш
Улаанбаатар Зочид буудал 18ш
Мубисын автобусны буудлын хойд талд Пэтровис барилга 40ш
Шутис 1-р байрны баруун талд 28ш
Мубис 4-р байрны баруун талд 46 ш
Хаан банк баруун талд 15ш
IT park урд талд 30ш
Гадаад хэргийн яам 9ш
Novotel уулзварын урд талд 50ш
Муис 2ын урд CU 17ш
Цэцэг Төвийн баруун тал 30ш
Одоогоор Бага тойруугийн 16 байршилд нийт 719 ширхэг тэмдэглэгээ бүхий зогсоол хийгээд байна. Цаашид зогсоолын тоог нэмэгдүүлэх юм.
Эх сурвалж
| НИТХ-ХМОНХА
|