ОХУ-ын Мордовийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Саранск хотноо зохион байгуулагдаж байгаа Гал унтраах техник спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр ажиллаж байна. Өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн Олон улсын гал сөнөөгч, аврагчдын спортын холбооны ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд ОХУ, Беларусь, Болгар, Словак, Казахстан, зэрэг улсын баг тамирчид оролцож, ур чадвараа сорьж байна.
Нийгэм | 2025-08-25
Сэтгэгдэл бичих