Dark Light
Нийгэм | 2025-08-25

ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Прокурорын байгууллага 2025 оны наймдугаар сарын 18-22-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54.505 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллалаа.
 
Дээрх хугацаанд 1.386 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 716 хэрэг шинээр нээж, 133 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
 
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Өмчлөх эрхийн эсрэг 23, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Авлигын 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 1, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 1, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 гэмт хэрэг тус тус байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас ...сонгон шалгаруулах ажлын хэсэгт үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Х.С, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.У нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үнэлгээний хорооны гишүүн Б.Г, О.Т нарыг хуралд оролцоогүй байхад хуралд оролцсон мэтээр хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
 
М.Б нь гаалийн улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр зөвшөөрөл олгож, 21.1 сая төгрөгийг татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлж бусдад эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
 
Н.Г, А.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалж, олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
 
З.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, мөн “өвс” гэх нэршилтэй, 0.2 грамм жинтэй, хөр өнгийн нунтаг бодисыг аяллын онгоцоор зорчин ирэхдээ худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалж, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
 
 “Х” ХХК нь жоншны баяжмалын агуулгыг тодорхойлох зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 510 мл хэмжээтэй фторт устөрөгч буюу химийн хорт болон аюултай бодисыг ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 (химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
 
“М” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд, өөрийн эзэмшлийн барилга дотор үйл ажиллагаа явуулж байхдаа нүүрсний дээж үзэх зорилгоор “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 500 мл хэмжээтэй цууны хүчил буюу химийн хорт болон аюултай бодисыг ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3  (химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
 
“ГТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь нэр бүхий компаниудаас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 109,803,250 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 (татвар төлөхөөс зайлсхийх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
 
Г.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто засварын газарт иргэн М.Т-ийг үл ялих зүйлээс болж маргалдан зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, авто машины төмөр эд анги ашиглан зодож, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 (онц харгис хэрцгийгээр), (хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй...), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14