Dark Light
Нийгэм | 2025-08-25

ГААЛИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд гаалийн хяналтыг сайжруулах төсөлд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "КОЙКА"-н Ерөнхийлөгч Жан Вон Сам нар өнөөдөр “Монгол улсын гаалийн байгууллагын гаалийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон агаарын тээврийн зорчигчийн дагалдах ачаанд гаалийн хяналтыг сайжруулах” төсөлд гарын үсэг зурлаа.  
Энэхүү төсөл нь 2025–2028 онд хэрэгжих бөгөөд Монгол Улсын гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа болон өгөгдлийн сангийн системийг хөгжүүлэх, гаалийн хяналт шалгалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашиглан шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мөн гаалийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг олон ажлыг шат дараалалтай хийх боломжийг бүрдүүлэх юм. 
Төслийг амжилттай хэрэгжүүлснээр худалдааг хөнгөвчлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14