Dark Light
Нийгэм | 2025-08-30

УЛААНБААТАРТ 23 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Наймдугаар сарын 31-ний өдөр Алтайн салбар уулсаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
 
2025 оны наймдугаар сарын 30-ны 20:00 цагаас 2025 оны наймдугаар сарын 31-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...+2 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+8 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14