ХӨСҮТ-өөс мэдээлснээр 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбурханы 13442 тохиолдол лабораториор батлагдаж, 13413 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Эмнэлэгт 16 хүн эмчлүүлж, гэрээр 2 хүн хяналтад байна. Мөн 11 нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байгаа. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа. Иймд эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.
Нийгэм | 2025-09-01
Сэтгэгдэл бичих