Dark Light
Нийгэм | 2025-09-01

НИЙСЛЭЛИЙН ГОЛ АВТО ЗАМУУДЫН 80 ХУВИЙГ ШИНЭЧЛЭЭД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд 2024-2025 онд 232 км авто замыг шинэчлээд байна. Энэ хүрээнд нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын гол гудамжинд тооцогдож буй нийт 272 км зам байгаагаас 80 гаруй хувь буюу 232 км авто замыг нэг жилийн хугацаанд засаж, шинэчлээд байна. Энэ оны хувьд дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 42 байршилд 92 км авто замыг шинэчилж дууслаа. Харин Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг болон Толгойтын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх шинээр барьж буй авто замын ажил аравдугаар сарын 30-нд дуусна. Мөн явган болон авто замын эвдрэлийг нөхөх ажил болон ус зайлуулах сувгийн ажлыг тухай бүрд нь шөнийн цагаар хийж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Өнөр хорооллын 2.8 км авто зам болон Баянхошуугаас Жанцангийн гудамж хүртэлх 5.2 км авто зам шинэчлэлийн ажил 2026 онд дуусна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26