2025 оны 09 дүгээр сарын 01-нээс 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орж, говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.
Хур тунадас: 9 дүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 06-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд Алтай, Хангайн уулсаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Орхон, Сэлэнгийн саваар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +22...+27 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 02, 04-нд бороо, 05-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.
Агаарын температур: 02-04-нд шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 05-07-нд сэрүүсэж шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -1...+4 градус, бусад хэсгээр +3...+8 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 08, 09, 10-нд бага зэрэг дулаарна.
Эх сурвалж
| ЦУОШГ
|