Dark Light
Нийгэм | 2025-09-01

СУРГУУЛИЙН ДОТООД ОРЧНЫ АГААРТ УУШГИНЫ ХАВДАР ҮҮСГЭХ ХОРТ АГУУЛАМЖ 5 ДАХИН ӨНДӨР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулах талаар хэлэлцэв. 
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг өргөн барилаа. Хүүхдийн хөгжил, хүний хөгжлийн асуудлыг тэргүүлэх зэрэгт тавьж байгаа. Тухайлбал, НӨАТ-ын сарын 1 сая хүртэлх худалдан авалтын буцаан олголтын 2 хувийг 5 хувьд болгож байна. Хүүхдийн хоол хүнс, хүүхдэд зориулсан худалдан авалтын буцаан олголтын хувь хэмжээ нэмэгдэнэ гэж төлөвлөж байна. 
Хүүхдийн төлөө зөвлөлийг хичээлийн шинэ жилийн анхны өдөр хуралдуулж байгаа нь учиртай. Хүүхдийн төлөө шийдвэр гаргахад хамгийн зөв өдөр гэж бодож байна. Бодит ажилд чанга дугарах ёстой. Түүнээс хүүхдийн төлөө гэж чанга дугарах биш. Олон хүн ажиллах нь чухал биш. Бодит ажил хэрэгжүүлж байгаа нь хангалтгүй байна. Би UNICEF-ийн даргатай уулзлаа. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа нь харамсалтай. Хүчирхийллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Засгийн газрын хэмжээнд Үндэсний хороо байгуулагдсан. Хүүхдийн аюулгүй орчныг бий болгоход гэр бүлийг соён гэгээрүүлэх шаардлагатай. Хүүхдийн хүчирхийлэл тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн зөрчлийг арилгуулах, хүүхэд бүр тэгш хөгжих боломжийг хангах шаардлагатай. Иймээс өнөөдрийн хуралд таван үндсэн чиглэлд гурван талт механизмаар санаачилга дэвшүүлж байгаа юм. Үүнд төр, хувийн хэвшил, UNICEF гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлж, дараах асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж танилцуулж байна. 
Нэгдүгээрт, Хүүхдийн эрүүл мэнд, шим тэжээл, хүүхдийн хөгжлийн асуудал. Хүүхдийн уушгины өвчлөл их байна. Иймд хүүхдийн уушгины эмнэлэг байгуулна. Нэг суманд нэг шүдний эмнэлэг буюу тоног төхөөрөмжийн төсөл, сургуулийн хүүхдүүдийн хоол шим тэжээлийг сайжруулах багц төсөл. Яагаад уушгины эмнэлэг шаардлагатай вэ гэвэл UNICEF-ийн хийсэн судалгаагаар сургуулийн дотоод орчны агаарын чанар маш муу байна. Уушгины хорт хавдар үүсгэдэг хорт хий 5 дахин өндөр байна. Сургууль, цэцэрлэгийн барилгуудад чанар стандартын хяналт шалгалт, мэргэжлийн хяналт шалгалт алдагдсанаас болж будаг, цемент, барилгын материал нь хүүхдийн эрүүл мэндэд хортой, өндөр агууламжтай байгааг UNICEF-ийн судалгаагаар тогтоосон байна. Энэ асуудлыг шийдвэрлэх, агааржуулалт хийх төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. 
Хоёрдугаарт, дижитал сургалт, хиймэл оюун ухаан смарт анги танхимууд, багш нарыг лептоп, таблеттай болгох төсөл хэрэгжүүлэх. Багш нарыг англи хэлтэй болгох. 
Гуравдугаарт, хүүхэд хамгааллын асуудал. Үүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношилгоо эмчилгээний төв байгуулах, Эх нялхаст хүүхдийг нэг бүрчлэн оношлох 33 төрлийн аппарат авах, Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим хувийн хэвшилтэй таван жилээр хамтарч ажиллахаар тохирсон.
Дөрөвдүгээрт, Улаанбаатарт 51 сургууль уурын зуухаар халж байна. Үүнийг өөрчлөх төслүүд. 
Тавдугаарт, эдгээр төслийг хэрэгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэл, олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26