Dark Light
Нийгэм | 2025-09-01

ХҮННҮ 2222, РИВЕР ГАРДЕН ХОТХОНЫ ДУНД ХОЛБООС ЗАМ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, "Хүннү 2222" хорооллыг "Ривер гарден" хотхонтой холбох 120 метр авто замыг шинээр барих ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зүгээс “Эко констракшн” ХХК-тай зөвшилцөж, “Хүннү 2222” болон “Ривер гарден” хотхоны дунд холбоос зам барих ажлыг эхлүүлсэн. Тодруулбал, тус компанийн эзэмшлийн агуулахыг буулгаж, хоёр эгнээ 120 метр авто замыг барих юм. Гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК шалгарсан бөгөөд есдүгээр сарын 15-нд тус замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06