2025 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Үйл ажиллагаагаа өргөжүүлэх муугүй боломж гарч ирнэ. Гэнэтийн орлого орж ирвэл эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Мөн санамсаргүй таатай мэдээ авах ч магадлалтай. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй. Уурлаж цухалдах эсвэл шалтгаангүйгээр гуниглах магадлалтай. Сайн батлагдаагүй эмчилгээ хийлгэж болохгүй. Тодорхойгүй эм хэрэглэвэл өөр нөлөө ч үзүүлж болзошгүй.
Үхэр: Шинэ танилтай болох, гадаад харилцаа холбоо тогтоох зэрэгт тохиромжтой өдөр. Худал хуурмаг, хардлага сэрдлэгт өртөж болзошгүй тул бусадтай харьцах харьцааны асуудалд анхаар. Аливаад зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр бусдын саналыг хүлээн ав. Ойр тойрны хүрээллийн хэн нэгэнд нь та сэтгэл дундуур байна. Ялихгүй зүйлийг цаг нь болж учрыг нь олдтол зөнд орхи.
Ихэр: Оюун санаагаа эд материаллаг зүйлстэй хэт хутгавал эрүүлээр сэтгэх чадвараа алдана. Өнөөдөр боловсрол эзэмших, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс гайхамшигтай боломжийг бүү алд. Бусдын шүүмжлэлд хэт ач холбогдол өгөлгүй, өөрийнхөөрөө амьдар.
Мэлхий: Санхүүгийн зардал гаргах бөгөөд бүгдийг зохицуулах нь танд төвөгтэй байна. Энэ үед бусдын тусламжийг хүлээлгүй зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй бололтой. Гэрээ хэлцэл байгуулахдаа болгоомжтой байгаарай. Өнөөдөр таны дэвшүүлсэн өвөрмөц санаа амжилттай өсөж дэвжих үндэс болж магадгүй.
Арслан: Энэ өдрийг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ. Хайртай хосууд харилцаагаа сайжруулах сайхан боломж гарна. Гэрээ хэлэлцээр болон арилжаа наймааны ажлаа амжуулах өдөр. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Сайн тооцоолж чадвал нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болно.
Охин: Зоригтой, зарим үед стандарт бус шийдвэр гаргавал та амжилтад хүрнэ. Гэхдээ хүн чанаргүй үйлдэл гаргавал эрч хүчний тэнцвэрээ алдагдуулж болзошгүй. Чухал зүйлийг хэм хэмжээнд нь байлгахгүй бол олон асуудлуудтай учирч магадгүй. Ажил мэргэжилтэй холбоотой хов жив гарч танд дарамт шахалт ирнэ. Асуудлыг хурцатгахгүйн тулд хариуцлагатай ханд.
Жинлүүр: Бизнесээс бага ч гэсэн ашиг олсон түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь энэ үед санхүүгийн өсөлт амжилт тод харагдахгүй байна. Хувийн амьдралд зөрчилтэй үүсэж магадгүй. Хайртай хосууд зөрчилдвөл харилцан ойлголцолд хүрэхэд бэрхшээлтэй байх бололтой.
Хилэнц: Хамтрагч нартайгаа харьцахад хүндрэл үүснэ. Материаллаг алдагдал гарч болох ч бүх талаар өөрийгөө өөдрөг байлга. Та үүнийг чадах болно. Түр зуурын саад бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туул. Энгийн саад бэрхшээл таны үйл хэргийг зогсоож чадахгүй. Өөрийгөө зөв зам дээр явааг мэдэж байвал тэгтэл гутрах хэрэггүй.
Нум: Өнөөдөр чухал гэрээ хэлэлцээр байгуулах үед тусгаарлагдах мэдээлэлд автах эрсдэлтэй. Мөн гаднын нөлөөнөөс өөрийгөө тусгаарлах хүсэл төрнө. Ажил хэрэг амжилттай үргэлжлэх боловч гэнэтийн яаруу шийдвэр бүү гарга. Олон нийтийн дунд хэвшсэн хэв маяг таны үзэл баримтлалтай зөрчилдөх магадлалтай.
Матар: Өнөөдөр ер бусын их эрч хүчийг мэдэрнэ. Хэн нэгэн танд гэнэтийн бэлэг барьж магадгүй. Таны удаан хөөцөлдсөн ажил бүтэж боломжийн ашиг олно. Хашир туршлагатай нэгнийг ч та өөртөө итгүүлж чадна. Найз нөхөд тусламжийг авахаас татгалзах хэрэггүй.
Хумх: Аливаа сөргөлдөөнөөс зайлсхий. Ачаалалтай өдрийг завгүй өнгөрөөнө. Зөрчил маргаан гарах, нийгмийн буруу нөлөө идэвхжих магадлалтай. Олон нийтийн эрх ашгийн төлөө хийсэн хөдөлмөр тань үнэлэгдэж шагнал авах бололтой. Бусдад тусламжийн гараа сунгахдаа ямар нэг хариу бодох хэрэггүй.
Загас: Амьдралын энгийн бүхэнд дасаж унтаа байдалд орохоос болгоомжил. Жирийн амьдар, гэхдээ гайхамшигт итгэ. Магадгүй эргэн тойронд тохиолдож буй гайхамшгийг та анзаарч үнэлэхээ больсон ч байж мэднэ. Сэтгэл хөдлөл багатай тайван хүмүүсийг ч шалихгүй үйл явдал хямралд автуулж магадгүй.