Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 1-ний 20:00 цагаас 2025 оны есдүгээр сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...+2 градус, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар +4…+9 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +23…+28 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутаг, Халх голын сав газраар +27...+32 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө сэрүүсэж +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө сэрүүсэж +15...+17 градус дулаан байна.