Dark Light
Нийгэм | 2025-09-02

НУМ: ГАДААД ТӨРХ ДУР БУЛААМ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр ямар нэг ажил дээр төвлөрөх, оюун санаагаа цэгцлэхэд тохиромжтой байх болно. Өдөр тутмынхаа амьдралын араас хөөцөлдөж найз нөхөд, дотнын хүмүүсээ бүү март. Өөрийгөө сонирхолтой үйл явдал, шинэ танин мэдэхүйн дунд татан оруул. Бизнес, санхүүгийн үйл ажил явуулахад таатай.
 
Үхэр: Ажлын чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах болон эрдэм шинжилгээний ажлаа тайлагнахад таатай байх өдөр. Чөлөөтэй хэр нь ээ өвөрмөц аргаар ажиллах тусам нөхцөл байдал сайн байх болно. Чухал ажил хэрэг дээр найз нөхдөөсөө дэмжлэг туслалцаа авна. Бусдын тус, хүндлэлийг сайнаар хариулахыг хичээ.
 
Ихэр: Мэдлэг боловсрол эзэмших нь ажил мэргэжлийн зэрэгцээ хувь хүний хувьд ч сайнаар өөрчлөгдөх боломж олгоно. Энэ цаг үед танд олон зүйлд суралцах боломж гарна. Шинэ нээлтэд суралцахад харилцаа холбоо, хувийн ажлын туршлага зэргээ ашигла. Чухал биш ажил хэргээ хойшлуул. Бусдад ямар нэг зүйл батлах гэж оролдохын оронд өөрийн үүргийг сайн гүйцэтгэ.
 
Мэлхий: Өнөөдөр элдэв маргаан төгсгөл болж ажил дээр байдал хэвийн болно. Таны ажил овоорч, завтай байх хугацаа гарахгүй бололтой. Өмнөхөөс илүү бүтээлч, шинээр сэтгэн зохион бүтээх чадвартай байх шаардлага гарна. Эргэн тойрныхоо хүмүүсийн үзэл санааг сонсож чаддаг байх хэрэгтэй. Өр зээлтэй хүмүүс буцаан төлөх шаардлагатай бололтой.
 
Арслан: Буруу газар зөв цагт ч байхгүйг хичээ.Тайвшрах бясалгал хийх хүсэл сонирхол төрж магадгүй. Иогоор хичээллэх, агаарт явах зэрэгт сайн. Хүмүүстэй харьцаа тааруу байвал өөрийн хувийн зан чанарт анхаар. Ямар нэгэн асуудал таны тайван зан чанарыг бүдгэрүүлнэ.
 
Охин: Од эрхэс танд их ачаалалтай ажиллахыг сануулж байна. Амьдралын эрч хүчээ зөв хуваарилахад тань туслах зүйлээр өөрийгөө хөгжүүл. Шинэ холбоо үүсгэ. Сонирхолтой үйл явдлууд тохиолдож болзошгүй. Олны анхаарлыг татах нь танд таалагдана.
 
Жинлүүр: Тулгараагүй бэрхшээлээс айж суухын оронд сайн судлан, бүх зүйл хэвийн гэдэг итгэлийг олж ав. Хувийн зохион байгуулалтаа илүү сайжруул. Шаардлагатай өр төлбөрүүдээ төлөхгүйгээр бүү хойшлуул. Ганц өөрийн хүсэл зорилгыг баримталбал гарцаагүй ялагдал хүлээнэ. Удахгүй таны даван гарах саад өмнө тохиолдсон асуудлуудтай зүйрлэхэд юу ч биш санагдах болно.
 
Хилэнц: Зөрчилтэй хоёрдмол байдалтай өдөр. Таагүй үйл явдал залуу хүмүүст багагүй дарамт үүсгэнэ. Мөнгөн урамшуулал авна. Гэхдээ хэт үнэтэй зүйл бүү худалдан ав. Сэтгэл санааны байдлаас болж ажил үйлс сайн муу аль аль руу нь хэлбэлзэнэ. Муу хүмүүсийн ятгалгаар яаруу сандруу шийдвэр гаргаж, гэнэтийн алхам бүү хий. Өөрийн чухал ажлаа бусад хүмүүст бүү даатга.
 
Нум: Гадаад төрх дур булаам байна. Танилын хүрээ өргөжиж, олон сонголт хийх боломж гарна. Эсрэг хүйсийн хүмүүсийн танд татагдах байдал ихэснэ. Бага зэрэг ч гэсэн хөнгөмсөг харилцаанаас болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ хайр дурлалд умбахад бэлэн байгаа мэдрэмж төрвөл зарим талаар амьдрал илүү сонирхолтой болно. Залуу хүмүүс бусдад хэлэх үгээ бодож сурах хэрэгтэй цаг үе.
 
Матар: Болгоомж илүүдэхгүй өдөр. Та хэчнээн бусдын хайрыг татсан хүн байсан ч өөрийгөө чамлах бололтой. Найз нөхөд, ойрын танил дотроос ч таныг гомдоох хүн гарч мэднэ. Үл итгэсэн, эргэлзээ тээнэгэлзэл сэтгэл зовооно. Өөрийн зөн совин мэдрэмжээ зөв ашиглаж чадвал нөхцөл байдлыг тайван даван туулна. Ажил хэргийн уулзалт хийж ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад анхаар.
 
Хумх: Таны ололт амжилт өмнөх таагүй явдлуудтай холбоотой тодорхойгүй нөхцөл байдлыг таслан зогсооно. Ээдрээтэй асуудлууд таны талд шийдэгдэнэ. Урьдын алдаагаа засах оролдлого хий. Цэвэрлэгээ хийж, хэрэггүй эд зүйлсээсээ сал. Бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэх, оюун санаагаа өргөхөд таатай байна.
 
Загас: Таны ажил хэрэг сайн байвал ирээдүйгээ итгэл төгс төсөөлж чадна. Үзэл бодлоо илэрхийлж шинэ санаа дэвшүүлэхээс бүү ай. Түүнийг тань ихэнх хүмүүс зохих ёсоор нь үнэлэх болно. Тойрон хүрээлэгч нарынхаа урмыг хугалж болохгүй. Найз нөхөд, хамт ажиллагсад, удирдлагатайгаа аль болох таатай харьцаатай бай.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14